Monday, July 4, 2016

Сингапурын шинэ байлдааны машин

  Сингапурын зэвсэгт хүчний шинэ явган цэргийн байлдааны машин

13522922_10153860693352572_3430155962537394577_o

  07-р сарын 01-нд болсон Сингапур улсын Зэвсэгт хүчний өдрөөр тус улсын Үндэсний Батлан Хамгаалах Яамнаас шинээр боловсруулж байгаа New Generation Armoured Fighting Vehicle гэсэн нэртэй шинэ гинжит, явган цэргийн байлдааны машиныг танилцуулжээ. Уг ЯЦБМ-ыг 2006 оноос эхлэн сингапурын ST Engineering улсын нэгдэл болон Сингапурын Үндэсний Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Батлан хамгаалахын шинжлэх ухаан-технологийн агентлаг хамтран зохион бүтээж байгаа юм байна. Тус улсын батлан хамгаалахын сайд Ен Хены хэлж байгаагаар туршилтанд "сүүлчийн туршилтын загвар" орж байгаа гэсэн байна. Шинэ техник тус улсын хуурай замын зэвсэглэлд 2019 онд орно гэж төлөвлөж байгаа бөгөөд хуучин М113 хуягт тээвэрлэгчийг солих юм байна.

Sing

  Танилцуулах материалд дурьдсанаар сингапурын шинэ ЯЦБМ нь 29 тонн жинтэй бөгөөд 11 хүний (багийн 3 гишүүн ба 8 хүртэлх тооны десантчид) багтаамжтай. Урт нь 6,9 метр, өргөн 3,28 метр, өндөр 3,2 метр. Шинэ машин дээр 710 морины хүчтэй хөдөлгүүрийг тоноглож өгсөн бөгөөд хар зам дээрх дээд хурд 70 км/ц, явалт 500 км хүртэл. Маш өндөр хамгаалалтын түвшинтэй гэгдэж байгаа бөгөөд сингапурын армийн харилцаа холбооны сүлжээний Army Battlefield Internet мэдээллийн сүлжээтэй холбогдсон байх юм байна. 30 миллиметрийн АТК Orbital Mk 44 Bushmaster автомат буу болон 7,62 миллиметрийн пулемётоор зэвсэглэсэн. Бүх л цаг уурын галын удирдлагын системээр мөн тоноглогдсон байна. 

13528510_10153860693367572_7489943908737524593_o

  Сингапур улсын хуурай замын цэрэг нь 72000 цэргийн албан хаагчтай бөгөөд 200 ширхэг Leopard 2 танк, 700 ширхэг мөн тус улсын үйлдвэрлэлийн Bionix ЯЦБМ-тай юм байна. Дайн болсон тохиолдолд Сингапурын арми 300000 гаруй офицер, цэргийн албан хаагчийг дайчлах боломжтой гэжээ. 

No comments:

Post a Comment