Tuesday, January 19, 2016

БНФУ (Бүгд Найрамдах Филиппин Улс) болон АНУ хоёрын хоорондын гэрээ Дэлхийн 3-р Дайныг эхлүүлж болох уу?

  Филиппины улсын Дээд Шүүх 1-р сарын 12-нд Манил болон Вашингтон хоёрын хооронд байгуулсан "Америкийн цэргийн хүчийг өргөтгөх тухай" гэрээ (EDCA) нь тус улсын үндсэн хуулийг зөрчөөгүй гэж тогтоожээ.

  Уг тогтоолын хүрээнд тус улсын зарим нэг хууль тогтоогч нар болон сөрөг хүчний идэвхтнүүдийн уг гэрээ нь Филиппин улсын тусгаар тогтнолыг зөрчиж байсан гэсэн өргөдлийг хүлээн авах боломжгүй хэмээн буцаасан байна.
  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлсэн үгэндээ "Онцгой нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор манай цэргийн хүчийг сайжруулахад туслалцаа болох уг гэрээг биелүүлэнэ гэдэгт итгэж байна" гэжээ. Мөн уг гэрээ нь ямар нэгэн хурцадмал харьцаа байхгүй ёсгүй тус бүс нутагт энх тайван байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлэх бөгөөд улс болгон өөрийн өөрийн үзэмжээр шийдвэр гаргах эрхтэй гэдгийг нэмж хэлсэн байна.

   Philippines News сонины мэдээлж байгаагаар зарим америкийн шинжээч нар  АНУ нь газар нутгийн маргааны аль нэг тал биш учраас америкийн оролцоо нь Өмнөд-Хятадын тэнгис дэхь ямар нэгэн улсын газар нутгийн шаардлагыг дэмжихгүй гэсэн байна. Түүнээс гадна 2014 оны 4-р сард EDCA-д анх гарын үсэг зурагдаж байхад Вашингтон уг хэлэлцээр нь Хятад улсын эсрэг чиглэгдээгүй гэж мэдэгдэж байсан юм.
  Харин World Socialist Web Site-ын тоймчийн үгээр АНУ-ын БХЯ-ны сайд Эштон Картер филиппины БХЯ-ны сайдтай хийх уулзалтын үеэрээ: "Хэдийгээр Манила нь өөрийгөө хятадын хүчинд автах бай гэж өөрийгөө үзэж байгаа болон Вашингтоныг өөрийн хамгаалагч гэж харж байгаа учраас энэ хэлэлцээр нь бидэнд Филиппин улстай холбоогоо сайжруулж, филиппины зэвсэг хүчинтэй хамтарсан үүргийг өргөтгөж мөн Зүүн-Өмнөд Ази дэхь бидний нөлөөллийг ихэсгэх шинэ арга зам нээж өгнө" гэсэн байна.
  Картер цааш хэлсэн үгэндээ уг хэлэлцээр нь америкчуудад "Өмнөд-Хятадын тэнгис ч бай эсвэл дэлхийн газрын зураг дээрх дурын өөр газарт, олон улсын эрх зөвшөөрч байвал нисэж, сэлж мөн ажиллах" эрмэлзэлтэй байгаа гэдгийг харуулна гэдгийг тодорхой ойлгуулжээ.

  Ийм замаар 1-р сарын 12-нд батлагдсан EDCA гэрээ нь Филиппин улсад америкийн цэргийн хүчийг өргөн хэмжээнд байршуулах "ногоон гэрэл" өгөөд зогсохгүй Хятадтай шууд мөргөлдөх аюулыг дагуулж байна гэж World Socialist Web Site-ын тоймч дүгнэсэн байна.
   Филиппин улсад энэ бүхэн ямар хэрэгтэй вэ? гэсэн асуултын хариулт маш энгийн.
  Эхний шалтгаан нь Филиппин улсын хувьд газар нутгийн маргаантай Параселийн арлуудын (Хоангша) асуудал болон уг арлуудын хувьд баримталж байгаа Хятадын түрэмгий бодлого юм. Хятадын онгоцууд саяхан тус маргаантай байгаа арлуудын филиппин иргэдийн боловсруулсан 230 га талбай дээр газардсан.
  БНХАУ-ын үйлдэлд сэтгэл дундуур байгаа нь ганц Филиппин биш юм.
  Вьетнам улсын иргэний агаарын тээврийн удирдлага хэд хоногийн өмнө Бээжинг шинэ он гарснаас хойш маргаантай арлуудын дээгүүр 46 удаагийн урьдчилан зарлаагүй нислэг үйлдэж бүс нутгийн агаарын орон зайн аюулгүй байдалд заналхийлсэн гэж буруутгасан. Мөн Вьетнам улс нь Филиппин улсыг АНУ-тай харьцаагаа сайжруулж байгаад сэтгэл хангалуун бус байгаа юм.
  Америкчуудыг "урьсан" хоёрдахь шалтгаан нь Филиппин улсын төсөв нь өөрийн нутаг дэвсгэр болон цаашлаад маргаантай арлуудыг хамгаалах цэргийн зардлыг хангаж чадахгүйд оршино.

  Филиппины парламентын гишүүн Франц Альваресын хэлснээр "АНУ-ын доллараар 2016 оны цэргийн төсөв - ойролцоогоор тэрбум доллар. Гуравны нэг нь агаарын-цэргийн хүчинд ноогдоно. Ийм хэмжээний хөрөнгө хангалтгүй байна", - гэжээ.
  World Socialist Web Site-ын тоймчийн хэлснээр 10 хуудастай уг EDCA гэрээ нь Филиппины нутаг дэвсгэр дээр хязгааргүй хэмжээний америкийн цэрэг болон зэвсэглэлийг тоо нь заагдаагүй "зөвшилцсөн газруудад" байрлуулах боломж олгох юм байна. Филиппины хувьд АНУ-ын удирдлаганд байгаа дурын газар руу нэвтрэхийг хориглоно гэжээ.
  Мөн нэмэлтээр америкийн цэргийн хүчнийхэн бүх зам, боомт болон нисэх онгоцны буудлуудыг оруулсан "олон нийтийн газар болон дэд бүтцэнд" нэвтрэх эрхийг олгох юм байна. Түүнээс гадна АНУ нь дээр дурьдагдсан хэрэгслүүдийг ашигласан болон "зөвшилцсөн газруудад" байрлахдаа ямар нэгэн төлбөр, хөлс төлөхгүй гэжээ.

  The Daily Tribune-ын тоймчийн үзэж байгаагаар уг гэрээнд ноцтой дутагдалтай талууд байгаа бөгөөд харамсалтай нь үр дүнд хүргэж болзошгүй юм байна.
  Нэгдүгээрт, Америк нь Хятад улсын хувьд гадны заналхийлэл болон хувирах ба хятадууд өөрийн үндэсний аюулгүй байдал болон ашиг сонирхолыг хамгаалахын тулд алгууралгүй хөдлөх болно.
   Хоёрдугаарт, америкийн цэргүүд нь филиппины гаалийн бүртгэлээр орохгүй учраас тус улсын хууль хяналтын байгууллагууд ч хүртэл нутагт нь хэдэн америк хүн байгааг мэдэх боломжгүй.
  Гуравдугаарт, филиппинчүүд АНУ-ын цэргийн хөлөг онгоцон дээр цөмийн эсвэл өөр ямар нэгэн үйл олноор хөнөөх зэвсэг байгаа эсэхийг шалгаж чадахгүй гэжээ.

  

No comments:

Post a Comment