Tuesday, January 19, 2016

Швед болон Финлянд улсууд цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

  Швед болон Финлянд улсууд нь хамтарсан цэргийн анги нэгтгэл байгуулж, хоёр орны тэнгисийн-цэргийн болон агаарын-цэргийн дэд бүтцийг хамтдаа ашиглах болсон тухай мэдээлж байна.

  Түүнээс гадна Швед улс нь Финляндын Агаарын Цэргийн Хүчний F/A-18 C/D  "Хорнет" байлдааны нисэх онгоцуудыг 2025-2030 онуудад солих хөтөлбөрийн дагуу JAS Gripen-E сөнөөгч нисэх онгоцуудыг худалдаалах сонирхолтой хэвээрээ байна. Хоёр улсын улам нягт болж байгаа цэргийн хамтын ажиллагаа нь Хельсинкиг шведийн сөнөөгчүүдийг худалдаж авахад хүргэнэ гэдгийг онцолжээ.

  Одоогийн байдлаар улам гүн цэргийн хамтын ажиллагааг хорьж байгаа хуулийн саад, тотгорыг арилгах тал дээр хэлэлцээр төвлөрч байна. Хоёр улс нь одоо байгаа европын аюулгүй байдлыг хангах систем нь хүйтэн дайны үеэс хойш анх удаа ноцтой заналхийлэл дор байгаа гэдэг дээр санал нэгтэй байгаа юм.

  Мөн хоёр улс НАТО-д элсэх асуудлын талаар ярилцаж байгаа гэжээ. 12-р сард Швед улс нь Умард Атлантын эвслийн АЗРЛИ (Алсын Зайн Радио Локацийн Илрүүлэлт)-ийн нисэх онгоцнуудыг өөрийн улсын агаарын орон зайг ашиглах зөвшөөрлийг өгсөн юм (2016 оны 5-р сарын 31 хүртэл үргэлжлэх эрхтэй, цаашид сунгах боломжтой).

  "Хорнет"-уудыг солих тендерийг 2015 оны сүүлээр зарласан бөгөөд одоогийн байдлаар Boeing (F/A-18E/F Super Hornet), Dassault (Rafale), Eurofighter (Typhoon), Lockheed Martin (F-35) болон Saab (Gripen-E) компаниуд оролцохоор төлөвлөж байгаа юм байна. 2018 оны хавар өрсөлдөгч нарт нисэх онгоцонд тавигдах шаардлагыг явуулах бөгөөд 2021 онд сөнөөгч онгоцны сонголтыг хийнэ гэжээ.

No comments:

Post a Comment