Tuesday, January 19, 2016

ОХУ-ын Өмнөд бүсийн цэргийн тойрог 2016 онд 23 мянган гэрээт цэрэг элсүүлнэ

  ОХУ-ын Өмнөд бүсийн цэргийн тойргийн командлагч хурандаа-генерал Александр Галкины хэлснээр "2015 онд гэрээт цэрэг элсүүлэх төлөвлөгөө 100% биелсэн бөгөөд 26 мянган хүн сонгон авч гэрээт цэргийн эзлэх хувь 60% хүрч цэргийн албанд дайчлагдсан цэргүүдээс тооны хувьд илүү боллоо. Энэ ажил нь 2016 онд үргэлжлэх бөгөөд бид гэрээт цэргийн албанд 23 мянган хүнийг сонгох авах болно", - гэжээ.

  Командлагчийн хэлснээр гэрээт цэргийн алба хаах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсэн нь армийн нэр хүнд өссөн, цэргийнхий нийгмийн халамжийн түвшин өндөрссөн, цэргийн их сургуулиудад боловсролын түвшингээ ахиулах боломжтой болсон мөн албан тушаал дэвших нөхцөл боломж байгаатай холбоотой юм байна.
  Мөн 2016 онд Өмнөд бүсийн цэргийн тойрог дэхь орчин үеийн цэргийн техник болон зэвсгийн эзлэх хувийг 70%-д хүргэнэ гэж Галкин мэдэгджээ.

  "Өнөөдрийн байдлаар тус цэргийн тойрог дэхь орчин үеийн зэвсэглэлийн эзлэх хувь 60%-тай байна. Харин 2016 онд тус цэргийн тойрогт ойролцоогоор 1200 ширхэг шинэ болон сайжруулсан цэргийн зэвсэг, техникийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь орчин үеийн зэвсэглэлийн эзлэх хувь 70% хүрнэ", - гэж хурандаа-генерал Александр Галкин хэлжээ.

  Тэрээр 2015 онд тус тойрогт 60 гаруй агаарын техник нийлүүлэгдэж, Хар далайн флотын болон Каспийн флотилийн байлдааны бүрэлдэхүүнд 20 гаруй орчин үеийн хөлөг онгоцууд нийлүүлэгдсэн гэдгийг онцолжээ. Түүнчлэн ОХУ-ын батлан хамгаалахын захиалгын хүрээнд өнгөрсөн жилд 1100 гаруй төрөл бүрийн техник, Хуурай замын цэрэгт 110 гаруй танк болон хуягт машин, 150 гаруй пуужингийн-артиллерийн зэвсэглэл, 200 орчим холбооны техник болон 550 гаруй олон төрлийн зориулалттай автомашин нийлүүлэгдсэн юм байна.

No comments:

Post a Comment