Tuesday, January 19, 2016

4 дэхь үеийн сөнөөгч онгоц МиГ-29

   Өнөөдөр та бүхэндээ 4 дэхь үеийн сөнөөгч онгоц МиГ-29-ийг танилцуулж байна. ЗХУ-д 1974 онд Микоян ба Гурьевичийн ЗБТ-д зохион бүтээгдэж 1984 оноос ЗХУ-ын АЦХ-ний зэвсэглэлд нийлүүлэгдэж эхэлсэн. Зөвлөлтийн цэргийн онолоор фронтын шугамын ойролцоо байрлаж давшиж буй зөвлөлтийн моторжуулсан армийн агаарын орон зайд давуу тал хангах үүрэгтэй. Барууны цэргийн шинжээчид МиГ-29-ийн маневрлах чадварыг үнэлдэг. 


  Нийтдээ 1200 орчим ширхэг МиГ-29 үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхийн олон улсад экспортонд нийлүүлэгдэж байсан. ОХУ, Азербайжан, Алжир, Бангладеш, Беларусь, Болгар, Вьетнам, Израиль, Энэтхэг, Иран, Йемен, Казахстан, Хойд Солонгос, Куба, Мьянма, Перу, Польш, Сири, Серби, Словак, Судан, Туркмен, Узбекистан, Украин, Шри-Ланка, Эритрей, Малайз улсуудын Агаарын Цэргийн Хүчний зэвсэглэлд байдаг. 

 2011 онд Монгол Улс ОХУ-аас "цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд" 4-5 ширхэг МиГ-29 нийлүүлэх тухай яригдаж байсан ч харамсалтай нь улс-төрийн таарамжгүй байдлаас болж цуцлагдсан билээ.




No comments:

Post a Comment