Tuesday, January 19, 2016

Германы G36 автомат буу Багдадын зэвсгийн хар зах дээр зарагдаж эхэлжээ

  Твиттер дээр иракийн "Сарая аль-Сам" (Sarаya al-Salam) бүлэглэлийн дайчин германы Heckler & Koch G36 автомат бууг барьсан гэрэл зураг тавигдсан байна. Анхандаа Герман улсаас курдын зэвсэгт хүчнүүдэд цэргийн тусламж үзүүлэх журмаар нийлүүлэгдэж байсан (албан ёсны мэдээгээр 2014 онд Бундесвер (германы зэвсэгт хүчин)-ийн агуулахаас курдын зэвсэгт бүлгүүдэд 8000 ширхэг G36 автомат, 8000 ширхэг G3 автомат болон 40 ширхэг MG3 пулемётнуудыг шилжүүлж өгсөн) боловч тун удалгүй Багдадын зэвсгийн хар зах дээр гараад ирсэн нь энэ. 



  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар G36 автомат буунууд нь Киркук хотоос нийлүүлэгдсэн бөгөөд сүүлийн үед ширхэгийн үнэ нь 5000 ам. доллараас 3500 ам. доллар хүртлээ унасан байна. Мөн Багдадаас Басра хот руу очиж байгаа бөгөөд, тэнд ширхэгийн үнэ нь 6500 ам. доллар хүрч байгаа гэжээ.

  "Сарая аль-Сам" (Sarаya al-Salam) буюу мөн "Энх тайвны бригад" бүлэглэлийг 2014 оны 6-р сард Иракт хүрээгээ тэлсээр байсан ИЛЛУ (Ирак болон Левантын Лалын Улс) бүлэглэлийн эсрэг тулалдах зорилгоор Муктада аль-Садр байгуулж байсан. Үндсэндээ 2003 онд америкийн цэргийн түрэмгийлэлийн эсрэг байлдаж байсан Махдигийн армийн нэг анги нэгтгэл гэж үзэж болно.  "Сарая аль-Сам" нь ИЛЛУ-тай Ишаки-Саладинд байлдаж байгаа юм байна.

No comments:

Post a Comment