Sunday, January 17, 2016

В-52-ын ээлжит шинэчлэл хийгджээ

  АНУ-ын Агаарын Цэргийн Хүчний 6 ширхэг стратегийн В-52 бөмбөгдөгч нисэх онгоц нь бөмбөг ачих хэсэгт сайжруулсан харвах төхөөрөмжийг байршуулсны дүнд илүү олон төрлийн зэвсэглэл тээх боломжтой болжээ.



  Уг бөмбөгдөгч нь хиймэл дагуулын онилгоотой өндөр цэцтэй илүү олон тооны зэвсэг ачих боломжтой болсон бөгөөд нь энэ нь В-52-ийн ашиглалтыг улам уян хатан болгох юм. Түүнээс гадна энгийн CALCM (Conventional Air Launched Cruise Missile) цэнэгт хошуутай далавчит пуужингийн оронд шинэ үеийн JASSM-ER (Joint Air-to-Surface Standoff Missile – Extended Range) пуужинг ашиглана гэж В-52 хөтөлбөрийн захирал АНУ-ын АЦХ-ний хурандаа Тим Диккинсон мэдэгджээ. Мөн эсрэг талын Агаарын Довтолгооноос Хамгаалах Пуужингийн Цогцолборын харвах сувгуудыг бөглөх авсаархан хийцтэй MALD (Miniature Air Launched Decoys) пуужин-өгөөшнүүдийг тээх юм байна.


В-52-ийн зэвсэглэлийн дотоод хэсгийг сайжруулах хөтөлбөрийн менеер Жефф Лаптон "Эдгээр нэмэлт боломжуудтайгаар В-52 нь ойрын 10 жилд хэрэгцээтэй хэвээр байх болно. Зэр зэвсгийн аж үйлдвэрлэлийн амжилттай ажлын хүрээнд дээрх харвах төхөөрөмжийг төлөвлөгөөнөөс өмнө тоноглож чадсан", - гэжээ.


No comments:

Post a Comment