Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Саудын Араб хэдэн зуун ширхэг танк худалдаж авах боломжийг судалж байгаа бөгөөд Leclerk танкнуудыг сонирхож байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээгээр уг танкны үйлдвэрлэгч Nexter компанитай хэлэлцээр хийгдсэн бөгөөд хэдэн зуун ширхэг танкны тухай яригдаж байсан гэжээ. Nexter групп нь 2015 онд германы Krauss-Maffei Wegmann (Leopard 2 танкны үйлдвэрлэгч) концернтэй нэгдсэн бөгөөд Leclerk танкийг үйлдвэрлэх шугамыг 2000-аад оны үед хаасан юм байна. Үйлдвэрлэл эхлэх хүртэл Франц улсын армийн зэвсэглэлд байгаа 290 ширхэг Leclerk танкнуудаас саудитуудад хөлслүүлэх боломжтой юм байна.
2015 оны 3-р сард Францы БХЯ нь 2020 он хүртэл одоо байгаа танкийн паркийг шинэчлэх 330 сая еврогийн гэрээг Nexter-тэй хийсэн юм. Иран улс зэвсэглэлээ сайжруулах талаар мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор саудитууд зэрэг хөдөлж эхэлсэн бололтой.
No comments:
Post a Comment