Sunday, January 17, 2016

Хятадын шинэ артиллерийн өөрөө явагч төхөөрөмж Type 05A

БНХАУ-ын телевийн төв CCTV сувгийн эфирээр тус улсын шинэ артиллерийн өөрөө явагч төхөөрөмж Type 05А-г нийтэд ил үзүүлжээ. Уг артиллерийн төхөөрөмжийг Type 04А гинжит байлдааны машины суурин дээр хийсэн байна.






Type 05А нь 120 мм-ийн их буутай бөгөөд миномётоор гал нээх боломжтой ба өөрөө явагч гаубицын үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг онцолсон байна. Type 05А нь 120 мм-ийн миномётны мина болон артиллерийн сум ашиглах чадвартай.



Хийцийн болон зориулалтын хувьд зөвлөлтийн 120 мм-ийн агаарын десантын дивизион-хорооны өөрөө явагч артиллерийн 2С9 "Нона-С" төхөөрөмжийг санагдуулж байна.


No comments:

Post a Comment