Sunday, January 17, 2016

Хятадын цэргүүд зэвсэглэлдээ дотроо шүршүүртэй хуягт машин авна

  БНХАУ-ын хүчний байгууллагууд өөрсдийн зэвсэглэлдээ дотроо нэмэлт боломжтой, аюулгүй байдлыг хангах зориулалттай тусгай хуягтуудыг авах юм байна. 




  Олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан болон онцгой байдлын үед ард иргэдийн аюулгүй байдлыг хангах тусгай томилгооны анги нэгтгэлүүд нь дотроо air-condition, шүршүүрийн булан болон хоолны хэсэгтэй YLGA0 хуягт тээвэрлэгчийг зэвсэглэлдээ авах юм байна.



  YLGA0 нь хот дотор тусгай ажиллагаа явуулахад зориулан боловсруулагдсан бөгөөд дотор нь бие бүрэлдэхүүн нь тухтай нөхцөлд ажиллах боломжтой. YLGA0 дотор хоол хийж , шүршүүрт орох боломжтой. Түүнчлэн хуягт тээвэрлэгчийн тоноглолд гудамжны жагсаал цуглааныг тараах цогцолбор болон зэвсэглэлийн систем орох юм байна. Хуягтны багийнхан нулимс асгаруулагч хийтэй гранатомёт, утаат хөшиг тавих цогцолбор болон гудамжны жагсаал цуглааныг тараах болон хянах хэт богино долгионы болон дуу авианы бууг ашиглах боломжтой. Мөн YLGA0 нь 7,62 мм-ийн пулемётны модультай бөгөөд 12,7 мм-ийн пулемётыг тоноглох боломжтой.







No comments:

Post a Comment