Sunday, January 17, 2016

Хятадын арми нь улсынхаа халдашгүй дархан байдал болон эрх ашгийг шийдэмгий хамгаалах болно

  Хятадын арми нь улсынхаа халдашгүй дархан байдал болон эрх ашгийг шийдэмгий хамгаалах болно гэж БНХАУ-ын БХЯ-ны албан ёсны сайт дээр тавигдсан мэдэгдэлд бичжээ.




  Дяоюйдао (японууд Сенкаку гэж нэрлэдэг) арлын хувьд Хятадын байр суурь ойлгомжтой бөгөөд тодорхой. Дяоюйдао болон түүний ойр орчим дэхь арлууд нь эртнээс улбаалан ирсэн Хятадын нутаг дэвсгэр. Хятадын талаас тус усан орон зайд хөлөг онгоц нэвтрүүлэх болон эргүүл хийх нь хуулийн дагуу гэж БНХАУ-ын БХЯ-ны мэдэгдэлд онцолжээ.


Мөн тус мэдэгдэлд "Хятад улс нь Япон улсыг худал зүйлийг үнэн болгон харагдуулж, үнэн мөнийг гуйвуулахгүй байхыг уриалж байна ", - гэдгийг онцолсон байна. Үүний өмнө японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэрвээ Хятадын цэргийн хөлөг онгоцууд Дяоюйдао (Сенкаку) арлын ойролцоох 12 милийн усан орон зайд орох юм бол Япон улс нь тус районд байгаа хятадын хөлөг онгоцуудыг шахан гаргахын тулд Өөрийгөө Хамглаалах Хүчний хөлөг онгоцуудаа явуулахад бэлэн гэж мэдэгдсэн юм байна.
 
Тус хоёр улс нь байгалийн хийн ордтой уг арлын харьялалын талаар хилийн маргаантай байдаг бөгөөд одоогийн байдлаар Япон улс нь тус арлуудыг япон улсын иргэдэд түрээслэдэг.


No comments:

Post a Comment