Monday, January 18, 2016

Хуситууд саудын цэргийн обьектууд руу "Точка" пуужинг харважээ

  Йемений хувьсгалт хорооны зэвсэгт хүчний хэд хэдэн ширхэг тактикийн "Точка" пуужингийн цогцолборууд Мариб муж дэхь Саудын Арабын тэргүүлсэн Персийн булангийн орнуудын Эвслийн байрлалууд руу пуужингууд харважээ. Пуужингийн цохилтонд эвслийн хүчний удирдлагын төв өртсөн байна. Гэнэтийн довтолгоонд Эвслийн хүчний 10 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд саудын цэргийн өндөр тушаалын офицер байсан гэжээ.


  Йемений босогчдын хээрийн командлагч Али Аль-Хути нь баллистик пуужингуудыг харвасан гэдгийг баталсан бөгөөд бай нь саудын цэргийн байрлал гэсэн байна. Түүний хэлж байгаагаар тэд Эвслийн жанжин штаб байрлаж байсан Аль-Байрак цэргийн бааз руу онилсон юм байна. Аль-Хути нэмж хэлэхдээ олон тооны хуягт техникийг мөн устгаж чадсан гэжээ. 

  Мэдэгдлийнхээ төгсгөлд Али Аль-Хути нь пуужингийн цохилт нь тус мөргөлдөөний үеийн Хувьсгалт хорооны томоохон амжилт гэдгийг онцолсон байна.
  Зөвлөлийн үйлдвэрлэлийн 9К79 "Точка" тактикийн баллистик пуужингийн цогцолбор нь Зөвлөлийн Армийн зэвсэглэлд 1975 онд орсон бөгөөд бүх нислэгийн туршид залагдах нэг шатлалт баллистик пуужинтай. Цөмийн цэнэгт хошуунаас эхлээд энгийн хэлтэрхийт-тэсрэх байлдааны цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай байдаг. Харвах алслалт нь 15-аас 120 км хүртэл.

No comments:

Post a Comment