Monday, January 18, 2016

Турк улс давшилтын зэвсэглэлтэй болохыг зорьж байгаа нь НАТО-г тэвдүүлж байна

  Турк улсын нийслэл Анкара дэхь НАТО-гийн төлөөлөгчийн хэлж байгаагаар "НАТО өөрийн холбоотон улсыг давшилтын пуужингийн зэвсэглэл боловсруулах хүсэлтэй байгаад нь санаа зовж байна", - гэжээ. "Турк улс нь аюулгүй байдлын хүрээний нэг хэсэг нь. Тухай бүс нутагт цэргийн заналхийлэл өндөр байгаа нь үндэслэлтэй ч Турк улсын хувьд давшилтын зэвсэглэл авахыг оролдож байгаад ямар нэгэн утга учир байгаа гэдэгт бид итгэлгүй байна" гэдгийг онцолсон байна.



Европын холбооны Турк дэхь дипломат төлөөлөгчийн албаны ажилтны хэлснээр Анкарагийн зорилго нь тэвдүүлэхэд хүргэж байна гэжээ. "Иймэрхүү ихэрхэл нь тус бүс нутагт шашны мөргөлдөөнийг өөгшүүлж болзошгүй. НАТО-ийн гишүүн орон болон Ираны хоорондох пуужингийн өрсөлдөөн нь ямар ч тохиолдолд таагүй үр дагаварт хүргэнэ", - гэдгийг онцолжээ.

  1-р сард Турк улсын засгийн газар пуужингийн системтэй болох зорилготой байгаа гэдгээ баталсан юм. Уг хөтөлбөрийн боловсруулагдаж дуусах хугацаа болон өртөгийн талаар одоохондоо тодорхойгүй гэдгийг онцолсон. Төрийн албан хаагчдын мэдэгдэж байгаагаар эхний шатанд Анкара гадаадын пуужингийн технологийг ашиглаж магадгүй гэсэн байна.

No comments:

Post a Comment