Monday, January 18, 2016

Иран улс 2016 онд цэргийн зардлаа багасгана

  Лалын Бүгд Найрамдах Иран Улс нь 2016-2017 онуудад өөрийн улсын цэргийн зардлаа ойролцоогоор 400 сая ам. доллараар багасгах болсон тухай Tasnim агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээгээр 2016-2017 онуудад ираны засгийн газар нь батлан хамгаалах салбартаа 8,9 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ираны 2015-2016 онуудын зэвсэгт хүчний төсөв ойролцоогоор 9,3 тэрбум ам. доллар байсан юм.

  Ираны ерөнхийлөгч Хасан Роухани 1-р сарын 17-нд хийсэн мэдэгдэлдээ Ираны улсын 2016-2017 оны төсвийг парламентдаа танилцуулжээ. Хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгчийн мэдэгдэлд зөвхөн Лалын Хувьсгалын Харуулын Корпусын жанжин штабын хэрэглээг их хэмжээгээр танах тухай яригдсан. Ираны бусад зэвсэгт хүчнүүд нь илүү өндөр санхүүгийн төсөвтэй байна.

  Барууны орнуудын хориг цуцлагдсантай холбоотойгоор Иран улс 30 орчим тэрбум ам. долларыг буцааж авах болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Харин Лалын Хувьсгалын Харуулын Корпусын хувьд Сирийн иргэний дайны үеэр тун өндөр хохирол хүлээсэн зэргээс болж санхүүжилт нь багассан байх магадлалтай юм.

No comments:

Post a Comment