Monday, January 18, 2016

Буриадын цэргүүд сайжруулсан Т-72Б3 танкнуудаас анх удаа байлдааны буудлага хийжээ

  ОХУ-ын Дорнод бүсийн цэргийн тойргийн Буриад дэхь мотобуудлагын анги нэгтгэлийн цэргийн албан хаагч нар 2015 оны 12-р сард зэвсэглэлд нийлүүлж эхэлсэн сайжруулсан Т-72Б3 танкнуудаар анх удаа байлдааны буудлага хийсэн тухай тус цэргийн тойргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.


  "Буудлагыг гэнэтийн байлдааны бэлэн байдлын шалгалтын хүрээнд Бурдуны полигонд хийлээ", - гэж Дорнод бүсийн цэргийн тойргийн хэвлэл мэдээллийн албаны дарга Александр Гордеев онцолжээ.
  Дорнод бүсийн цэргийн тойргийн Буриадад байрласан мотобуудлагын анги нэгтгэлийн гэнэтийн байлдааны бэлэн байдлын шалгалт нь Дорнод бүсийн цэргийн тойргийн ерөнхий цэргийн командлагч хошууч-генерал Дмитрий Коваленкогийн удирдлаган доор 1-р сарын 15-нд эхэлсэн юм.

  Т-72Б3 танк нь Т-72Б танкны сайжруулсан хувилбар бөгөөд Т-90 танкны түвшинд дөхөж очсон хувилбар байдаг. Голцуу оросын алс дорнодын цэргийн ангиудад нийлүүлэгдсэн. 


No comments:

Post a Comment