Friday, January 22, 2016

Оросын арми шинэ танк эсэргүүцэх роботжуулсан цогцолборыг туршиж байна

   Оросын арми агаарын-десантын цэргийн БТР-МДМ хуягт тээвэрлэгчийн суурин дээр боловсруулсан танк эсэргүүцэх роботжуулсан цогцолборыг туршиж байна.



   ОХУ-ын АДЦ (Агаарын Десантын Цэрэг)-ийн командлагч генерал Владимир Шамановын хэлснээр "БТТР-МДМ "Ракушка"-гийн суурин дээр боловсруулагдсан танк эсэргүүцэх роботжуулсан систем болон эмнэлгийн машины туршилт явагдаж байна" гэж мэдэгджээ. Гэхдээ эдгээр машинууд нь хэзээ зэвсэглэлд нийлүүлэгдэх хугацааг зарлаагүй юм (БТР-МДМ нь десанты байлдааны БМД-4 машины суурин дээр хийгдсэн).


  БТР-МДМ нь "Волгоградын тракторын үйлдвэр" НХН үйлдвэрт хийгддэг бөгөөд анхны цуврал машинууд 2015 оны 3-р сард АДЦ-т шилжүүлэгдсэн байдаг юм байна. 

 

No comments:

Post a Comment