Friday, January 22, 2016

Тайландын Эзэн хааны арми шинэ зэвсэглэлээ танилцуулжээ

  1-р сарын 20-нд болсон Тайландын Эзэн Хааны Зэвсэгт Хүчний өдөр өөрсдийн шинэ цэргийн техникүүд болох DTI-1G ШГПС (Шуурган Галын Пуужингийн Систем) мөн ATMOS 2000 ӨЯАС (Өөрөө Явагч Артиллерийн Систем)-ыг танилцуулжээ. 


  DTI-1G нь залуурт пуужингийн систем бөгөөд 150 км-ийн буудлагын алслалттай, Тайландын Батлан Хамгаалах Технологийн Институт буюу DTI-д боловсруулагдсан юм байна. DTI-1G нь байг устгах нарийвчлалыг өсгөх залуурын болон хяналтын системээр тоноглогдсо 300-мм ШГПС юм.




  Пуужин харвах системийг 8х8 ачааны машин дээр тоноглогдсон бөгөөд DTI-1G нь 60-аас 150 км-ийн буудлагын алслалттай.



  Мөн танилцуулагдсан ATMOS 2000 ӨЯАС-ийг Тайландын Эзэн хааны арми 18 ширхэгийг захиалж авсан юм байна. ATMOS 2000 ӨЯАС нь израилийн "Солтам Системс" компанид үйлдвэрлэгдсэн 155-мм их буутай өөрөө явагч артиллерийн систем. 155-мм их буу нь НАТО-ийн Хамтарсан Баллистикийн Меморандум (JBMoU)-ийн шаардлагыг хангадаг бөгөөд 6х6 ачааны машин дээр тоноглогдсон.





No comments:

Post a Comment