Friday, January 22, 2016

Өмнөд Судан улс С-125-2Д ЗПЦ-той болжээ

 Өмнөд Судан улсын зэвсэглэлд С-125 ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор) 2013 оноос эхлэн байгаа тухай  Jane's Defence Weekly сэтгүүлд нийтлэгджээ. 


  Digital Globe интернет ресурсын хиймэл дагуулын 2015 оны 6-р сарын 9-ний зургаас тус улсын нийслэл Жуба хотоос 20 км-ийн зайд 16 ширхэг 5П71 харвах төхөөрөмж болон хангамж, үйлчилгээний машинууд байна гэдгийг ажиглах боломжтой болжээ.
  Хэдийгээр байг илрүүлэх болон пуужинг чиглүүлэх РЛС (Радио Локаторын Станц) гэрэл зураг дээр харагдахгүй байгаа ч 5П71 харвах төхөөрөмжийн тооноос үзэхэд Өмнөд Суданд тус бүр нь 4 ширхэг харвах төхөөрөмжтэй С-125 ЗПЦ-ын 4 ширхэг дивизион байгаа гэж таамаглаж болохоор байна. Уг дивизионууд нь одоогоор танигдаагүй байгаа ажиглалтын РЛС-ээс мэдээллээ авдаг.


  ЗПЦ-г хадгалах баазыг 2013 оны 3-р сарын 28-аас 11-р сарын 22-нд барьж дууссан байна. С-125-ыг Судан улс авсан гэсэн мэдээлэл байхгүй байгаа ч гэсэн Стокгольмын энх тайвны судалгааны институтын мэдээгээр Уганда улс нь Украин улсаас 2010-2012 онуудад С-125 ЗПЦ-ийн 4 ширхэг дивизион болон 300 ширхэг В-600 зенитийн пуужингуудыг худалдаж авсан байдаг.


  Гэрэл зураг дээр байгаа С-125 ЗПЦ-ийн тоо ширхэг болон Уганда улсын зэвсэглэлд уг систем нь байхгүй байгаа гэдгийг тооцон үзвэл Уганда улс нь тус системийг Өмнөд Судан улсын сонирхолд худалдаж авсан байж магадгүй гэж таамаглаж байна. Анхны хэсгийг Өмнөд Судан улсыг Судан улсаас 2011 оны 7-р сард салж тусгаар тогтнолоо зарлахаас өмнө хийсэн байх боломжтой.
  Өмнө нь ийм төрлийн үйлчилгээг Кени улс үзүүлж байсан бөгөөд 2007-2008 онуудад 100 ширхэг Т-72 танкнуудыг Украин улсаас худалдан авч газраар Өмнөд Судан руу шилжүүлсэн байдаг.
  2015 оны 12-р сарын 29-нд Жуба дэхь АНУ-ын элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд Өмнөд Судан улс нь саяхан "радиолокацын чиглүүлгэтэй АДХ (Агаарын Довтолгооноос Хамгаалах) стратегийн системийг" Жуба хотоос холгүй байлдааны эргүүлд тавьсан гэж мэдээлж байсан юм.


  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс нь 2011 оноос хойш Судан улстай байлдаж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн нуэр болон динка омгуудын хооронд угсаатан хоорондын мөргөөлдөн эхэлсэн байдаг. 2011 оноос эхлэн НҮБ-ийн мандаттай энхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Монгол улсын Зэвсэгт хүчний 4-р ээлжийн батальон уг ажиллагаанд оролцож байна.


No comments:

Post a Comment