Friday, January 22, 2016

Хятадын байлдааны хөлөг онгоцууд Өмнөд-Хятадын тэнгист сургуулилт хийжээ

  БНХАУ-ын АЧА (Ардын Чөлөөлөх Арми)-ийн ТЦХ (Тэнгисийн Цэргийн Хүчин)-ий Өмнөд флотын бүрэлдэхүүнд ордог "Гуанжоу", "Ухань" болон "Чжухай" мина тээгч хөлөг онгоцууд нь 1-р сарын 15-нд Өмнөд-Хятадын тэнгисийн бүсэд байлдааны буудлагатай цэргийн сургуулилт хийхээр гарсан тухай Женьминь жибао сонин мэдээллээ.






  Сургуулилтын явцад агаар болон далай дэхь обьектуудыг устгах байлдааны буудлага хийсэн байна. Энэ бүхэн нь онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хятадын далайчдын байлдааны чадварыг үр ашигтай дээшлүүлэх боломж олгосон гэжээ.






No comments:

Post a Comment