Хэдийгээр орчин үеийн зенитийн пуужингийн систем улам сайжруулагдан боловсруулагдаж байгаа ч хуучинсаг гэж хэлж болох зенитийн автомат артиллерийн зөөврийн төхөөрөмж дэлхийн зах зээл дээр эрэлттэй хэвээр байна. Хамгийн ойрын жишээ нь 2016 оны 1-р сарын 11-нд Rheinmetall Defence компани өөрийн мэдээллийн сайтан дээрээ Тайланд улсын Эзэн хааны армид 4 ширхэг шинэ үеийн Skyguard 3 зенитийн артиллерийн цогцолборыг нийлүүлэх "олон сая еврогийн гэрээ"-г байгуулсан тухайгаа мэдэгдсэн байна.
Oerlikon GDF007 Twin Guns |
Тайландын армид 4 ширхэг Skyguard ЗАЦ (Зенитийн Артиллерийн Цогцолбор) нийлүүлэгдэх бөгөөд тус бүр нь 1 ширхэг Oerlikon Skyguard 3 галын удирдлагын систем (радиолокацын, электрон-хараа зүйн болон лазерын сувагтай) болон 2 ширхэг 35-мм Oerlikon GDF007 Twin Guns зенитийн автомат артиллерийн зөөврийн төхөөрөмжтэй.
Skyguard 3 галын удирдлагын систем нь 2002 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд 1970-аад оны үед боловсруулагдсан Skyguard системийн сайжруулсан хувилбар.
Oerlikon Skyguard 3 |
Тайланд улсаас өмнө уг ЗАЦ-г Чили улс 2011-2012 онуудад худалдаж авсан байдаг. Тайландын армийн бүрэлдэхүүнд уг 4 ширхэг ЗАЦ нь Бангкок хотод командлалтай зенитийн артиллерийн дивизийн бүрэлдэхүүнд орж 4 ширхэг батарей болно гэж таамаглаж байна. Уг системийг 2017 оны төгсгөл гэхэд нийлүүлж дуусна гэжээ. Одоогийн байдлаар уг дивизийн үндсэн материалын бааз нь хятадын 37-мм "65" төрлийн төхөөрөмж болон 57-мм "59" төрлийн зенитийн артиллерийн төхөөрөмжөөр төлөөлөгддөг. Rheinmetall Defence-ийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Тайландын арми нэмэлт захилга хийх талаар судлаж байгаа гэсэн байна.
No comments:
Post a Comment