Thursday, January 21, 2016

Оросын "Борей" ангилалын 4 дэхь үеийн стратегийн зорилтот цөмийн шумбагч онгоц

  955 төслийн "Борей" ангилалын "Владимир Мономах" шумбагч онгоц нь 4 дэхь үеийн стратегийн зорилтот цөмийн шумбагч хөлөг онгоц бөгөөд уг 955 төслийн гуравдахь нь. 




  2014 оны 12-р сард албан ёсоор ОХУ-ын ТЦФ-ын зэвсэглэлд шилжсэн.Одоогийн байдлаар 955 төслийн 3 шумбагч онгоц зэвсэглэлд байгаа бөгөөд хэтийн төлөвт 2020 он гэхэд 10 ширхэгийг бэлэн болгох зорилттой байгаа юм. "Борей" ангилалын шумбагч онгоцууд нь бага хэмжээний физик орон зайг үүсгэдэг учраас маш нуугдмал байдаг бөгөөд орчин үеийн холбооны, илрүүлэлтийн болон зэвсгийн удирдлагын системтэй. Цөмийн баллистик пуужин тээгч шумбагч хөлөг онгоц нь хариу цохилтын зэвсэг учраас нуугдмал байдал нь тив алгасах баллистик пуужингаас илүү чухал зэвсэг юм. "Борей" ангилалын шумбагч онгоцнуудын үндсэн зориулалт нь тушаал авсан үед шаардлагатай район руу гарч пуужингуудаа харвах ёстой. Шумбагч онгоцыг илрүүлэх үндсэн арга нь гидроакустикийн арга. Учир нь дууны долгион усан дотор агаараас 4 дахин хурдан тархаж, замдаа бараг сарнидаггүй. Тийм болохоор хэн бага чимээ гаргана тэр нь сайн нуугдсан гэсэн үг. Энэ үзүүлэлтээрээ "Борей" нь АНУ-ын Тэнгисийн Цэргийн Хүчний "Огайо" ангилалын стратегийн шумбагч онгоцноос илүү байдаг. "Огайо"-ийн дуу чимээний түвшин 102 децибел байдаг бол "Борей"-гийнх 93 децибел. Оросын цөмийн шумбагчны тоноглолууд нь амортизатор гээд угсрагдсан бөгөөд гадна их бие нь дуу чимээ шингээгч резинэн давхрагаар бүрхэгдсэн бөгөөд ил гарсан хэсгүүд нь шувтан хэлбэртэй. Акустикийн илрүүлэлтийг бууруулах идэвхитэй системээр мөн тоноглогдсон.


  Шумбагч онгоцны өөр нэг чухал хамгаалалтын хэрэгсэл нь эсрэг талыг өөрийг чинь сонсохоос өмнө сонсоход оршино. "Борей"-гийн гидроакустик цогцолбор нь эсрэг талын шумбагчийг америкийн хамгийн орчин үеийн "Виржиния" ангилалын шумбагчтай харьцуулахад 1,5 дахин хол зайд илрүүлэх боломжтой байдаг.


 Уг шумбагч онгоцны гол зэвсэг болох "Булава" ТАБП нь оросын тэнгисийн хүчний цохилтын хүч чадлыг чанарын шинэ түвшинд гаргах бөгөөд өөртөө тус бүр нь 150 килотонны чадалтай 10 ширхэг цөмийн цэнэгт хошуу агуулдаг. 10000 км-ийн нислэгийн алслалттай. Цэнэгт хошуу тус бүр нь нислэгийн сүүлийн шатанд ПДХС (Пуужингийн Довтолгооноос Хамгаалах Систем)-ээс идэвхитэй зайлсхийх маневр гүйцэтгэнэ. Түүнээс гадна мэдээж торпед, пуужинт-торпед болон далавчит пуужингийн зэвсэглэлтэй.


  "Борей" шумбагч онгоцны удирдлага нь бүрэн автомат бөгөөд үл хамаарах хөвөлтийн хугацаа нь зөвхөн хүнсний хангамжийн нөөцөөр л хязгаарлагддаг. Онолын хувьд "Борей" шумбагч онгоц нь хэдэн арван жилийн турш усны гадаргуу дээр гарж ирэхгүй байх боломжтой: цөмийн реакторын төхөөрөмж, агаарыг дахин сэргээх болон ус цэвэрлэх систем нь урт хугацааны туршид ашиглагдахаар тооцоологдсон.


  Ослын нөхцөл байдлын үед шумбагч онгоцны багийнхан дулаан хувцас, ус болон хүнс бэлтгэгдсэн 5 давхар аврах камерт шилжин сууна. Уг камер дотор далайчид тусламж иртэл хөвөх бөгөөд хүн бүрт хангалттай орон зай байхаар боловсруулсан байдаг.
  Эцэст нь нэг зүйлийг онцолход уг ангилалын ганц шумбагч онгоцны цөмийн реакторын хүчин чадал нь 190 МВт бөгөөд Монгол Улсын 2,3,4-р дулааны цахилгаан станцуудын чадал нийлээд 900 Мвт орчим байдаг. Бодхоор асуудал байгаа биз?

10 comments:

  1. Энэ блогийг сая л олж мэдээд анхны уншсан зүйл маань энэ. Эр хүн бүрийн сонирхдог ийм сэдвээр блог ажиллуулж байгаад тань талархаж байна.
    Борейн тухайн уншаад зарим нэг зүйл хэлмээр санагдлаа.
    955 маань 10 ширхэг хийгдэхүү ? 8? уу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй ба үүнээс 955 а нь хэд байх? бусад хувилбар нь хэд байх гэдэг (16 биш 20 булава пуужинтэй байх тухай ярьж байсан нь юу болсон )нь шийдэгдээгүй ба 2020 он гэхэд анханы тооцоолж байсан 8 шумбагч хийж амжихгүй нь одоо бараг тодорхой.
    "баг хэмжээний физик орон зай үүсгэдэг" гэж бичиж. Энэ юу гэсэн үг вэ? Акустик орчин хэлээд байна уу? эсвэл ердөө л том жижигийн тухай бичээд байна уу. Том жижигийн тухайд бол энэ шумбагч давхар корпустай учраас лав л Америкийн Огой, Вержиния нарын 24 пуужин тээгчээс их жижиг байхгүй. Усан доорх усны түрцийн тоо хэмжээг гүүгэлдэхэд олдох байх.
    "хариу цохилтын зэвсэг учраас нуугдмал байдал нь тив алгасах баллистик пуужингаас илүү..." үүнийг уншаад ална гээд ч ойлгохгүй нь. Яахаараа шумбагч онгоцыг тив алгасах баллитик пуужинтай харьцуулдаг хэрэг вэ? Магадгүй хуурай газрын пуужингийн суурин системтэй харьцуулах гэсэн нь орчуулага, хайхрамжгүйн алдаанас болоод ийм утгагүй юм болсон уу?
    Шумбагч онгоцны усан доторх чимээний хэмжээ, чимээ илрүүлэх гидроакустик багажны мэдрэх чадвар ингээд ийм ил тодорхой байдаг бол сайхан л юм. Хэн нэг өөрийгөө эксперт гэж нэрэлсэн нөхдүүд амны зоргоор элдэв тоо хэлдгийг ингэж шууд хуулж болохгүй болов уу. Энэ бол 5-р үеийн сөнөөгч онгоцны ЭПР-ийн хэмжээ энд тэнд харагддаг шиг зүгээр таамаг.
    Борейд далавчит пуужин байдаг эсэхийг мэдэхгүй юм байна. Байдаг бол ямар ?
    Булава 10000 биш 8 000 тусгалтай ба цөмийн хошуугаа цөөрүүлж дээд зэргээр хөнгөлж хийсэн туршилтаар 91000 явсан гэж уншиж байснаа санаж байна. Энэ бол ямар нэг сайтын тоймчын тоо биш Соломонов өөрөө ярилцлагдаа дурдаж байсан тоо.
    Гэх мэтээр маш олон эргэлзээтэй, буруу ойлгосон зүйлс ихээр байгааг цаашдаа анхаарна биз дээ.

    ReplyDelete
  2. "Хариу цохилтын зэвсэг учраас нуугдмал байдал нь тив алгасах пуужингаасаа илүү чухал зэвсэг", - өөрийгөө илрүүлэхгүй, нуугдмал байх чадвар нь илүү чухал гэсэн үг. Учир нь, шумбагч онгоц илэрсэн тохиолдолд түүний давуу тал байхгүй болно. Шумбагч илрүүлэгдсэн тохиолдолд маш эмзэг болох нь ойлгомжтой. Энд хуурай газрын байрлалтай пуужин огт хамаагүй.
    Дуу чимээний хэмжээний хувьд албан ёсны эх сурвалжаас нь авсан мэдээлэл. Оросын шумбагч хөлөг онгоцны технологи дэлхийд тэргүүлдэг. Тиймдээ ч дээрх тоо хэмжээнд эргэлзэх үндэслэл алга.
    Физик орон зайны хувьд 10 жилийн физикийн хичээл дээр заадаг учраас энэ тал дээр нэмэлт мэдээлэл илүүц бизээ.
    "Булава"-гийн хувьд маргаантай. Зарим эх сурвалж дээр 10000 км гэдэг бол бусад нь 9300 км гэж заасан байх жишээтэй.. Харин 91000 км-ийн тусгалтай баллистик пуужин байдаг гэж амьдралдаа анх удаа л сонсож байна. Дэлхийн хэд тойрох пуужин л бололтой, хэхэ. Ёстой мэдэхгүй юм.

    ReplyDelete
  3. өө уучлаараай 91000 хувьд үнэхээр минйи алдаа.9100 шүү.
    Хариу цохилтын зэвсэг учраас тив алгасах пуужингаас илүү чухал зэвсэг... үүнийгээ дахиад нэг унш даа. Анхааралтай дахиад нэг. Юу г юутай харьцуулсан байна аа.Тэр тусмаа шумбагчийн маань гол зэвсэг нь өөрөө тив алгасах пуужин байдаг.
    Тэр албан ёсны эх сурвалжаа бидэнтэй хуваалцана уу. Битгий Вики-г оруулаарай. Өөрийн батлан хамгаалах цөмийн гурвалын хамгийн чухал хэсэг болох цөмийн шумбагчийн хамгийн нууц зүйлээ ил тавьчихдаг ямар гээч улс байна вэ?

    ReplyDelete
  4. Далавчит пуужин. Ямар? хэд? хаана нь байралдаг?

    ReplyDelete
  5. За ёстой санаандгүй сэдэв дээр мэтгэлцээн болж байх шиг байна. "Нуугдмал байдал" гэдгээр өөрийгөө илрүүлэхгүйгээр эсрэг талын хөлөг онгоцноос хамгаалах хамгаалалтыг нэвтрэх чадварыг хэлж байгаа юм. Хичнээн сайн баллистик пуужинтай байгаад амархан илрэх бол тэр пуужингуудын давуу тал байхгүй болно. Тийм учраас "нуугдмал" чадварыг нь "чухал зэвсэг" гэж нэрлэж байгаа юм.
    "Борей" ангилалын шумбагчны дуу чимээ "Акула" ангилалын шумбагчтай харьцуулахад 5 дахин бага гэж "Рубин"-ы ерөнхий захирал А.А.Дьячков мэдэгдэж байсан юм шүү.
    Далавчит пуужингийн хувьд 2013 онд оросын Тэнгисийн Цэргийн Флотын ерөнхий командлагч Виктор Чирков "Борей" ангилалын шумбагчууд нь "Булава" баллистик пуужингаас гадна "Калибр" далавчит пуужингаар зэвсэглэж болох тухай мэдэгдэж байсан. Өнгөрсөн зун оросын "Варшавянка" төслийн шумбагч онгоц "Калибр" далавчит пуужингаар Сири дэхь террористуудын байрлалд цохилт өгч байлаа.

    ReplyDelete
  6. за өөх булчирхайг нь ялгаж салгасан нь дээр. Яиар нэг нуугдмал байдлын тухай би огт яриагүй бөгөөд цөмийн шумбагч онгоцны нууцлаг байдал гэж юу болох тухай хангалттай ойлголт бий.Зөвхөн тив алгасах пуужин, түүнийг зөөгч хоёрыг харьцуулж байгааг л гайхаад байна. Жигтэйхэн нууц, хаана яваа нь мэдэгдэхгүй хоосон шумбагч пуужингаасаа илүү сайн зэвсэг гэж үү. Тагнуулын онгоц биш бол. Гэтэл энд стратегийн, цөмийн шумбагч онгоцны тухай ярьж байдаг.
    "Борей хуучин Акулын дуу чимээнээс 5 дахин бага" гэжээ. Яг зөв. Чухам ийм харьцуулсан тоо байдаг болохоос Борей тэдэн дб, Сийвульф тэдэн дб... гэсэн бодит тоо дэндүү нууц зүйл. Дашрамд хэлэхэд акулыг далайн үхэр гэж ярьдаг нь тэр их чимээ гаргадагаас тэгж нэрэлсэн гэдэг.
    Чирков тэгсэн л гэнэ. Тэгээд хаана байгаа хэрэг вэ? Ярьж хэлж байснаа ажил болгосон бол өдийд хамгийн шилдэг, хүчирхэг флоттой байхгүй яахав.
    Варшавянкагаас Калибр харвасан л гэнэ. Стратегийн, цөмийн, 16 тив алгасах баллистик пуужин тээгч шумбагч онгоцыг дизель шумбагчтай холихгүй байхыг хичээнгүйлэн хүсэе.

    ReplyDelete
  7. Хаха, шумбагч онгоц хаана яваа нь мэдэгдэхгүй байж гэмээн давуу тал нь гарч ирдэг юм. Ухаандаа оросын шумбагчуудыг хаана явааг нь НАТО-гийнхан алган дээрээ байгаа юм шиг мэдээд байвал тийм шумбагчны үнэ цэнэ 0-тэй тэнцүү. Өөрөө л наад өөх булчирхай хоёроо салгаж ойлговол зохилтой.
    Дуу чимээний хувьд нууцсаад байх зүйл байхгүй. Жишээ нь мөн л "Акула"-гийн дуу чимээний түвшин далайн ердийн дуу чимээний түвшин 40-45 Децибел байх үед 4-8 зангилаа хурдттай үед 1 метрийн зайд 90-110 Децибел байдаг.
    Эх сурвалжаа гэсэн хүсэлтний чинь дагуу флотынх нь ерөнхий командлагчийн үгийг нь сийрүүллээ. Буцаагаад мушгиад яагаад шилдэг нь болоогүй юм бэ гэж асуух шаардлага би олж харсангүй. Хэрүүлийн алим шидэх нь өөрийн чинь асуудал, би баримтыг нь өглөө.
    "Варшавянка"-гаас "Калибр" далавчит пуужинг харвасан гэдэг нь "ямар төрлийн далавчит пуужин бэ?" гэсэн асуултын чинь хариулт. Цөмийн ба дизель-цахилгаан шумбагч онгоцны ялгааг бол уучлаарай, өөрөөр чинь хэлүүлэхгүй ялгачихна.

    ReplyDelete
  8. Ямар хэцүү юм бэ дээ. Цөмийн шумбагчын нууцлаг байх тухай яриагүй ээ гээд байхад л тайлбарлаад байдаг. Пуужин, түүний зөөгч хоёр яахаараа нэг нэгэнтэйгээ өрсөлдөх хэрэг вэ? (Пуужингүй цөмийн шумбагчийн хэрэг ёстой бага биз. Хаана байгааг нь мэдэж байгаа ч дүүрэн аюултай өчнөөн л юм байна. Тив алгасах суурин пуужингийн элдэв системийг сүртэй нэрлээд тоочоод байх хэрэг байна уу.)
    Дуу чимээ. Би элдэв ийм тоог хэдэн зуугаар нь гаргаж ирж болно. Бүр үнэмшилтэй болгохын тулд далайн том танкерын дор нуугдсан шумбагчын чимээний төрх иймэрхүү байдаг гээд энд тэндхийн хогийг цуглуулаад худлаа хуцаж болох. Хэрэг байна уу.
    Борейд далавчит пуужин байдаг шахам юм ярихаар нь ямар пуужин, хэд хаана нь байралдаг гэхээр тэс хөндлөн сүртэй вм ярих хэрэг байна уу. Хажуу хашааны хар Цогоо хармаантай далавчит пуужинтай... гэж байгаагаас ялгаа юу байна. Варшавянка Калибр харвасан... Борей ярьж байна. Ядаж Ясень энэ тэр бол адилхан цөмийн шумбагч юм гэж хүлээж авахсан.
    Чирков хэлсэн ...Тэгээд юу гэж. Куроедовоос эхлээд өчнөөн л юм амлаж байсан. Тэр Чирковын хэлсэн далавчит пуужин Борейн ямар онгоц дээр байгаа юм бэ? Ямар онгоц дээр байлгах гэж байгаа юм бэ? Нэг л сүртэй том адмиралын нэр ус хэлэхээр болчих юм шиг.
    Энэ байдлаар та ямар нэг алдаа хүлээж зүрхлэхгүй, элдэв аргаар зугтаж сүртэй нэр ус, хэн ч хэзээ ч баталж чадахгүй тоо бичиж суусаар хамаг цаг барчихлаа.
    Тодорхой асуултанд тодорхой хариулт л хүссэн юм.
    -Пуужин, түүний зөөгч хоёрын аль нэг нь нөгөөгөөсөө илүү тухай утгагүй зүйлээ эргэж нэг сайн хараад элдэв нууцлаг байдлын тухай яриагаа дахин давтахгүй байгаасай.
    -Борей тэдэн дб дуу чимээ гаргадаг гэсэн таны харсан албан ёсны эх сурвалжаа хуваалцаач. Рубин, Малахитын зэрэг газрын албан ёсны мэдээлэл гэсэн үг. Ямарваа нэг тэрнээс тэдээр илүү гэдэг тоог би өөрөө хаанаас ч олж чадна.
    -Борейн ямар хөлөгт далавчит пуужин байгаа юм бэ? Хэд? Ямар нэртэй? Хаана нь? Ямар хөлөгт тавих гэж байгаа юм бэ?
    Буян ч юм уу Ту 160 Калибр харвасан тухай сүртэй мэдээгээр энэ тодорхой асуултыг дүйвүүлэхгүй байвал сайнсан.

    ReplyDelete
  9. За, бичсэн юмаа ахиж бичилтэй биш. Бүх асуултанд чинь хариуллаа. "Хуцмаар" байвал өөрийн чинь асуудал, чамд зориулж энэ блогийг хөтөлж байгаа биш. Бүдүүлэг зан гаргах нь хувь хүний арчаагүй шинжийг л илэрхийлдэг. Таалагдахгүй бол одоо яая гэхэв, уншихаа л больчих гэж "хуцья" даа. Хүндэтгэсэн гэхээр хүнддэх байх. Өө тийм, Ту-160-аас "Калибр"-ийг харвадаггүй юм шүү.

    ReplyDelete
  10. Манайхны нэг ийм адгийн зан байдаг юм. Өөрснөө хийж чадахгүй байж бусдыг шүүмжилдэг. Админдаа амжилт

    ReplyDelete