Thursday, January 21, 2016

Йемений хуситууд С-75 "Двина" ЗПЦ-оор америкийн дроныг устгасан гэжээ

  Саудын тэргүүлсэн эвслийн эсрэг тулалдаж байгаа Йемений хуситууд С-75 Зенитийн Пуужингийн Цогцолборын тусламжтай америкийн дроныг устгасан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ. 



  Дроныг Сана хотын дээгүүр нисэж байхад нь 1-р сарын 20-нд устгасан байна.Хэрвээ энэ мэдээлэл батлагдвал одоогийн байдлаар уг ЗПЦ-г байлдааны ажиллагаанд ашигласан хамгийн сүүлийн тохиолдол болох юм байна. 1980-1987 онуудад Йемен улсад энэ цогцолборын 18 ширхэг батарей нийлүүлэгдсэн байдаг. 


  Мөн манай улсад 1964-1965 онуудад ЗХУ-аас манай улсад нийлүүлэгдсэн бөгөөд одоог хүртэл ашиглаж байгаа юм байна.

No comments:

Post a Comment