Thursday, January 28, 2016

Умард Солонгос алсын зайн баллистик пуужингийн харвахаар бэлдэж байж болзошгүй.

  Сүүлийн үед хийгдсэн хиймэл дагуулын гэрэл зургуудаас үзвэл БНАСАУ алсын зайн баллистик пуужин харвахаар бэлдэж байна гэж японы Kyodo мэдээллийн агентлаг засгийн газар дэхь эх сурвалжаасаа иш татан мэдээлжээ.


   Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлж байгаагаар хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр Умард Солонгос нь тус улсын баруун-хойд хэсэг дэхь "Сохэ" полигоноос пуужин харвахаар бэлдэж байж магадгүй юм байна.
  БНАСАУ-ын засгийн газар 1-р сарын 6-нд устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан тухай зарласан билээ. БНАСАУ нь 2006, 2009 болон 2013 онуудад 3 удаагийн цөмийн туршилт хийсэн юм. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл болон АНУ, Япон мөн Өмнөд Солонгос улсууд нь Пёньянд янз бүрийн хориг тавьж байсан. Түүнээс хойш 2016 оны 1-р сар хүртэл тус улс нь ямар нэгэн цөмийн туршилт явуулаагүй, Өмнөд Солонгос болон АНУ-ын өргөн хэмжээний цэргийн сургуулилтын хариуд зөвхөн баллистик пуужингийн туршилт хийж байсан юм. 
  Одоогийн байдлаар Өмнөд Солонгос, АНУ болон Япон улсууд нь НҮБ-ийн Аюулгүй Зөвлөлөөс БНАСАУ-ын хувьд илүү хатуу тогтоол гаргуулахаар идэвхитэй дипломат ажил хийж байгаа юм байна.

No comments:

Post a Comment