Sunday, January 31, 2016

Япон улс шуурхай ажиллагааны десантын бригад байгуулна

  Япон улс алслагдмал арлууд дээр болон онцгой байдлын үед өөрийн улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор 3000 хүний бүрэлдэхүүнтэй тэнгисийн десантын бригад байгуулах гэж байна.


  Уг бригадыг 2018 онд байгуулж дуусах бөгөөд АНУ-ын цэргүүдийн дэмжлэггүйгээр байлдааны даалгаварыг бие даан шийдвэрлэх зорилго тавьж байгаа юм.


  1-р сарын 22-нд Iron Fist 2016 хамтарсан цэргийн сургуулилт эхэлсэн бөгөөд 5 долоо хоногийн турш японы хуурай замын хүчний цөөн хүнтэй бүлэг (Japan Ground Self-Defence  Force - JGSDF) болон америкийн тэнгисийн явган цэргүүд оролцоно гэжээ. Уг сургуулилтын гол зорилго нь ирээдүйд байгуулагдах японы десантын бригадын ажиллагааг боловсруулахад оршиж байгаа юм байна. Анги нэгтгэлүүд америкийн USS Somerset десантын хөлөгнөөс Сан-Клементе болон Кэмп-Пендлтон арлууд дээр бууна.


  Япон улс нь өөрийн шуурхай ажиллагааны цэргийн ангийг байгалийн цаг, уурын гамшиг болох үед болон алслагдмал арлуудыг Хятадын тэнгисийн цэргийн өсөн дэвжиж буй заналхийллээс хамгаалах зорилгоор байгуулах хүсэлтэй байгаа тухай Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний Баруун армийн явган цэргийн хорооны командлагч Иошиюки Гото мэдэгдсэн байна.


No comments:

Post a Comment