Monday, January 25, 2016

Оросын алсын зайн, шинэ стратегийн бөмбөгдөгч ПАК ДА анхны нислэгээ 2021 онд хийнэ

  ОХУ-ын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ий ерөнхий командлагч хурандаа-генерал Виктор Бондарев сэтгүүлчдэд мэдэгдэхдээ ПАК ДА (алсын зайн нисэх хүчний ирээдүйн агаарын цогцолбор)-ийн туршилтын загвар 2021 оноос өмнө нисэх боломжтой гэжээ. 


   "ПАК ДА-ийн ажил явагдаж байгаа бөгөөд ажлын үйл явцанд бид сэтгэл хангалуун байна. Өмнө тавигдаж байгаа зорилго бол туршилтын загварыг 2021 онд нисгэх. Гэхдээ бүх зүйл одоогийн хэмжээнд байвал тэрнээс өмнө нисэх боломжтой", -гэж тэрээр хэллээ.



  "Төр засгийн удирдлага болон БХЯ-ны шийдвэрээр Ту-160 бөмбөгдөгч онгоцны үйлдвэрлэлийг сэргээсэн бөгөөд уг ажил бүрэн эрчээрээ явж байгаа, төлөвлөгдсөн графикаас хоцорсон зүйл байхгүй. Нисэх онгоцууд заагдсан хугацаандаа үйлдвэрлэгдэж, цэргийн хүчинд нийлүүлэгдэх болно",-гэдгийг онцолсон байна.



No comments:

Post a Comment