Sunday, April 3, 2016

Умард Солонгос өөрийн KN-06 ЗПЦ-ын ажиллагааг харууллаа

  04-р сарын 02-нд буюу өчигдөр БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр барууны орнуудад KN-06 гэж нэрлэгдэх ЗПЦ (Зенитийн Пуужингийн Цогцолбор)-ын туршилтын тухай мэдээлжээ.


  Уг цогцолборыг 2000-аад оны үеэс эхлэн боловсруулж эхэлсэн бөгөөд анхны амжилттай туршилтуудын тухай өмнөд солонгосын тагнуулын алба 2011 оны зун мэдээлж байсан юм. Уг ЗПЦ-г сүүлийн жилүүдэд Пёньянд болсон цэргийн парадаар хэд хэдэн удаа үзүүлж байсан боловч пуужин харваж буй анхны гэрэл зургууд одоо л гарч ирж байна. Өмнөд солонгосын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус харвалтын үеэр пуужингууд ойролцоогоор 100 км ниссэн байна, гэхдээ ер нь өмнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 150 км хүртэл тусгалтай гэж бичиж байсан.
















  Умардын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар уг туршилтыг тус улсын төрийн тэргүүн Ким Жон Ун удирдаж байсан бөгөөд амжилттай болсны дараагаар тус цогцолборыг зохион бүтээсэн шинжлэх-ухаан техникийн ажилчдын ур чадварыг өндрөөр үнэллээ гэжээ. Хийж чадахгүй зүйл гэж байхгүй хүн шүү, хэхэ.

No comments:

Post a Comment