Sunday, April 3, 2016

Карабахын 2-р дайн эхэлсэн үү? (2-р хэсэг)

  

Дэлхий нийтийн хариу үйлдэл

  Мөргөлдөөнийг зохицуулах Минскийн OSCE-ийн гурвал Австри улсад ирэх долоо хоногт яаралтай хуралдаан зарласан. Харин ОДКБ (Хамтарсан аюулгүй байдлын гэрээний байгуллага, бүрэлдэхүүнд нь ОХУ, Армени, Беларус, Казахстан, Киргиз болон Таджикистан улсууд ордог)-аас Азербайжаны үйлдлийг буруушааж энхийн хэлэлцээрт буцан орохыг уриалсан юм. ОДКБ-ийн дүрмийн дагуу хэрвээ халдлага болсон тохиолдолд түүний гишүүд бие биедэ цэргийн тусламж үзүүлэх ёстой байдаг нь анхаарал татаж байна. 
  Туркийн ГХЯ-аас Азербайжаны талыг баримталсан мэдэгдэл гаргасан. Учир нь Турк улс нь Азербайжаныг уулын-карабахын мөргөлдөнд үргэлж дэмждэг байсан бөгөөд одоог хүртэл Армени улстай дипломат харилцаагүй байдаг. 
  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүчирхийлэлийг зогсоож энхийн хэлэлцээрт буцан орохыг уриалсан бол тус улсын БХЯ-ны сайд С.Шойгу Армен улсын БХЯ-ны сайд С.Оганян болон Азербайжан улсын БХЯ-ны сайд хурандаа-генерал З.Гасановтой утсаар хэлэлцээр хийсэн байна.

Дайн хэнд хэрэгтэй вэ?

 Азербайжаны Тер-Терскийн болон Уулын Карабах дэхь Талиш ба Мадагис тосгонуудаас оршин суугчид нь дүрвэж гарч байгаа тухай мэдээлэл байна. Степанакерт буюу Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын нийслэлд фронт руу явах хүсэлтэй сайн дурынхан өөрсдөө цугларсан бол хот дотор өөрөө явагч артиллерийн төхөөрөмжүүдийн цуваа явж өнгөрчээ. 


  Мөн Карабахын 1-р дайны үеийн ахмад дайчидаас бүрдэх армений "Еркрапа" байгууллагын сайн дурынхан цугларсан мэдээлэл байна. Оросын цэргийн нисэх хүчний МиГ-29 сөнөөгч онгоцууд байрладаг Гюмригээс мөргөлдөөний бүс нутагт нисэж очиход ойрхон учраас армений Су-25 дайрагч онгоцуудыг Эребуни нисэх буудал руу шилжүүлэн байршуулжээ.


  Чухам аль тал нь мөргөлдөөнийг хурцатгасан бэ гэдэг нь хамгийн чухал асуулт. Зарим нэг шалтгаануудын улмаас байлдааны ажиллагааг Азербайжаны тал эхэлсэн гэж бодох шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, байлдааны ажиллагаа эхэлсэн эхний цагуудад азербайжаны талаас мэдээллийн вакуум үүсгэхийг оролдсон. Азербайжаны Зэвсэгт Хүчин эсрэг талыг гэнэдүүлж дайран их хэмжээний нутаг дэвсгэрийг эзлэн авах гэж төлөвлөж байсан бололтой. Гэвч төлөвлөгөө бүтэлгүйтсэн: одоогоор азербайжаны талаас өөрсдийнх нь цэрэг урагшаа хол давшсан гэх мэдээлэл алга, зөвхөн эсрэг талын хэдэн ширхэг постуудыг эзлэн авсан тухай мэдээлэл байгаа юм.
  Нөгөө талаас 90-ээд оны эхэнд болсон дайнд армений тал ялалт байгуулж маргаантай нутаг дэвсгэрүүдэд хяналтаа тавьсан учраас Армен улсад байлдааны ажиллагаа явуулах шаардлага байхгүй юм.
  
Шалтгаан болон үр дагаварууд

  Харгалдах шугамууд дээр 2014 оноос эхлэн галт зэвсгээр гал нээх өдөн хатгасан үйлдлүүд эрчимжиж эхэлсэн юм. Бага багаар "бууны калибр" ихсэж сүүлийн саруудад миномётоор гал нээж байгаа бичлэгийг дроноос хийж тавьж байсан. Мөргөлдөөн ширүүссэн шалтгаан янз бүрийн хүчин зүйлээс хамаарна. Энд нефтийн үнэ буурснаас Азербайжан улсын эдийн засгийн нөхцөл байдал мэдэгдэхүйц муудсан нь нөлөөлж байгаа юм. Азербайжаны мөнгөн тэмдэгт болох манатын хаш нэг өдрийн дотор 2 дахин унасан.Ард иргэдийн дургүйцлийг сүүлийн 20 гаруй жилийн туршид мэдээллийн дайн хийж байгаа армениудын талд чиглүүлж болно. Мөн Орос болон Туркийн харилцаа эрс муудсан гэдгийг бүгд мэднэ - туркийн удирдлагуудад өөрийн хамгийн ойрын холбоотон болох Азербайжаныг Армен улстай дайнд өдөөн хатгах нь ашигтай хувилбар. Учир нь хэрвээ байлдааны ажиллагаа зогсохгүй бол Москва Сирээс өөрийн хүч болон анхаарлаа сарниулхаас өөр аргагүй болно. Ийм хувилбарыг Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын удирдлага баримталж байгаа юм.


  Бас нэг чухал хүчин зүйл бол Азербайжан улс дэхь Ильхам Алиевын удирдлагын тусгаарлагдсан байдал байх боломжтой. Барууны орнууд хүний эрхийн зөрчсөн учраас эдийн засгийн хориг арга хэмжээ авч болзошгүй байгаа юм. Цэргийн ажиллагаагаар анхаарлыг өөртөө хандуулна, учир нь том дайн нь Азербайжаны нефть-хийн салбарт хөрөнгө оруулсан олон орны бизнесийг цохилтонд оруулах болно. Бас нэгэн шалтгаан нь Армен улсад оросын орчин үеийн зэвсэглэлийг нийлүүлж байсантай холбоотой байж болзошгүй. Саяхан армений талд шуурганы галын "Смерч", "Солнцепек" системүүд болон бусад зэвсэглэлүүдийг хөнгөлөлттэй 200 сая ам. долларын зээлийн хүрээнд нийлүүлэх болсон тухай мэдэгдсэн юм. Энэ нь мэдээж армений армийн батлан хамгаалах чадварыг сайжруулах нь ойлгомжтой.
  Дайн эхэлвэл ямар үр дагаварууд гарах вэ? Одоог хүртэл энэ нь ээлжит нэг өдөөн хатгалт уу эсвэл том дайн эхэлсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Аль ч тохиолдолд хил дээрх хүчирхийлэлийн тогтмол өсөлт хязгааргүй үргэлжлэх боломжгүй юм. Сүүлийн хоёр жилүүдэд дайн эхлүүлэх ганц биш шалтгаан гарч байсан. Ийм маягаар тун удахгүй дайн эхэлж ч магадгүй. Харамсалтай нь том дайн хоёр улсын хувьд сүйрэл л болон хувирна. Эсрэг талууд тэднээс хамаагүй их талбай болон хүн амтай улс орнуудын хувьд зөвхөн мөрөөдөл болсон олон зэвсэглэлийн нөөцтэй. Армений талаас хил дээр байгуулсан олон үе шаттай хүчтэй бэхлэлтийг тооцон үзвэл дайн удаан хугацаанд үргэлжилсэн, олон тооны чухал дэд бүтцийн обьектуудыг алдсан "хядлага" болж болзошгүй юм.

No comments:

Post a Comment