Sunday, April 3, 2016

Карабахын 2-р дайн эхэлсэн үү? (1-р хэсэг)

 Өчигдөр буюу 04-р сарын 02-нд Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсад нөхцөл байдал эрс ширүүслээ. 


  Харгалдах шугам дээр юу болж байгаа талаар эрс тэс мэдээлэл ирж байна. Азербайжаны талаас эсрэг талын их хэмжээний амьд хүч болон техникийг устгасан гэж мэдээлсэн бол Армений талаас Азербайжаны Зэвсэгт Хүчин их хохирол амссан гэж байна. Уулын Карабахын БХЯ-ны эх сурвалжийн мэдээлж байгаагаар азербайжаны 40-50 цэргийн албан хаагч амь үрэгдсэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор барууны орнууд болон оросын ерөнхийлөгч нар талуудыг яаралтай гал зогсоохыг уриалсан. Уулын Карабах дэхь мөргөлдөөн хэрхэн даамжирсан бэ гэдгийг судлаж үзье.

Яаж эхэлсэн бэ?
  1994 онд хугацаагүй гал зогсоох гэрээ хийснээс хойш Уулын Карабахын Батлан Хамгаалах Арми болон Азербайжаны зэвсэгт хүчнүүдийн хооронд болсон өмнө нь ажиглагдаж байгаагүй цар хүрээтэй зэвсэгт мөргөлдөөн 04-р сарын 01-ээс 02-ны хооронд боллоо. Мэдээж хэрэг талууд бие биенээ буруутгаж байна. Байлдааны ажиллагааны тухай анхны мэдээллийг Армений БХЯ-наас 04-р сарын 02-ны өглөөний 8 цагийн үед (орон нутгийн цагаар) мэдээлсэн. Уг мэдээлэлд Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын Автономит Тойрогтой харгалдах нийт шугамын дагуу азербайжаны цэргүүд хуягт техник, артиллери болон цэргийн нисэх хүчин ашиглаж бүрэн хэмжээний давшилт хийсэн тухай байжээ Өглөөний 9 цагийн үед Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын Автономит Тойргийн хэвлэл мэдээллийн албанаас азербайжаны вертолётыг устгаж амжилттай хамгаалах ажиллагаа явуулсан тухай мэдэгдсэн.


  Харин Азербайжаны БХЯ өглөөний 10 цагаас эхлэн мэдэгдэл гаргаж эхэлсэн байна. Устгагдсан вертолётны тухай мэдээллийг үгүйсгээд зөвхөн энгийн нэг иргэн амь үрэгдэж нэг хүн шархадсан гэсэн. Мөн хагас цагийн дараагаар Азербайжаны албан ёсны хүмүүс армений тал эхлэж азербайжаны цэргийн хүчнүүдийн болон хилийн орчим дэхь суурин газрууд руу гал нээсэн хэмээн мэдэгдсэн юм. Бас Азербайжаны Зэвсэгт Хүчин Агдере-Тертер-Агдам болон Ходжавенд-Физулигийн чиглэлүүд хариу ажиллагаа явуулж байна гэсэн байна.
  Азербайжаны талаас албан ёсоор зөвхөн томоохон хэмжээний байлдааны ажиллагаа явагдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн 11:15-ийн үед Армений БХЯ болон ГХЯ-аас хэд хэдэн мэдэгдэл гаргасан байсан юм. Өглөөний 09:40-д армений суурин газрууд руу шуурган галын БМ-21 "Град" системээр цохилт өгч нэг хүүхэд амь үрэгдэж хоёр хүүхэд шархадсан гэсэн бол 09:43-д устгагдсан вертолётны загварыг Ми-24/35 (оросын эвсэл зөвлөлтийн үйлдвэрлэлийн цохилтын вертолёт) гэж нэрлээд үйл явдал болсон газрыг Мрав уулын зүүн хэсэгт хэмээн заасан байна.10:00 гэхэд Армений БХЯ болон ГХЯ-аас уулын-карабахын мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах асуудлыг хариуцдаг Минскийн OSCE (Европ дэхь аюулгүй байдлын болон хамтын ажиллагааны байгууллага) багт хандсан (уг багт АНУ, ОХУ болон Франц улс ордог). Ойролцоогоор цагийн дараагаар армений талаас вертолётноос гадна танк болон дроныг устгасан гэсэн байна. Уг мэдээллийг азербайжаны талаас дараа нь үгүйсгэсэн.

Анхны хохиролууд

  Одоогийн байдлаар Азербайжаны Зэвсэгт Хүчний тагнуулын дроныг устгасан гэдэг нь баталгаатай мэдэгдэж байна, учир нь армений талаас харгалзах гэрэл зургийг үзүүлсэн юм. Устгагдсан дрон нь израилийн үйлдвэрлэлийн ThunderB загварын бололтой (Армен улс нь зөвхөн өөрийн үйлдвэрлэлийн дроныг ашигладаг гэдгийг тооцвол уг дрон нь азербайжаны армийнх гэдэгт эргэлзэх зүйл алга). Сүүлд нь азербайжаны талаас нийтдээ 3 ширхэг хуягт техник, 2 вертолёт, 2 дрон болон хорлон сүйтгэх бүлэг устгагдсан гэсэн юм. Зарим нэг мэдээгээр азербайжаны 40-өөс 50 цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэжээ. Армений талаас хохирол байгаа ч гэсэн одоогоор баттай тоо хэмжэ алга.


  Азербайжаны талаас эцсийн дүнд 1 ширхэг Ми-24 вертолёт, 1 ширхэг танк болон 12 цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 


 Харин азербайжаны талаас мэдээлж байгаа армений талын хохирлын хэмжээ бол нийтдээ 100 цэргийн албан хаагч, 6 ширхэг танк, 15 ширхэг артиллери гэжээ. Азербайжаны ГХЯ-аас хийсэн хэвлэлийн их хурлын үеэр бүх хариуцлагыг Армений талд тохож, тэднийг эзлэн түрэмгийлэгч гэж нэрлэжээ.

No comments:

Post a Comment