Friday, April 15, 2016

Ираны шинэ зэвсэгтэй танилц

  Лалын Бүгд Найрамдах Иран Улсад болсон, тус улсын Хуурай Замын Цэргийн командлагч бригадын генерал Ахмад Реза Пурдастаны оролцсон Армийн Өдрийн ёслолын үеэр ираны цэргийн аж үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ.



  Юуны өмнө ираны инженерүүд шинэ байлдааны үндсэн танк "Тиам"-ыг танилцуулсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь "Сабалан" танкны 105 мм-ийн их буутай сайжруулсан хувилбар. "Тиам" танк нь галын удирдлагын шинэ хяналтын систем болон шинэ холбооны системээр тоноглогдсон юм байна. 







  Багийн 4 гишүүнтэй бөгөөд их буутай хос 7,62 мм-ийн пулемёт болон зенитийн 12,7 мм-ийн пулемёттой. Анхаарал татаж байгаа нэг зүйл бол их биений духны хэсэг болон хажуу талд мөн цамхагний эргэн тойронд тоноглосон динамик хамгаалалтууд юм.

  Дараачийн танилцуулагдсан техник бол 57 мм-ийн хос их буутай "Бахман" ЗАЦ (Зенитийн Артиллерийн Цогцолбор).






      БТР-60 хуягт тээвэрлэгчийн суурин дээр хийгдсэн имийн, биологийн болон радио идэвхит цацрагийн тандалтын Shahram машин.


  Цэргийн ачааны 6х6 ангилалын машин Kian


  Чирэгч машин Pouria

  Пикатинигийн тавиур болон бууны хөлтэй СВД бууны сайжруулсан хувилбар


  Ираны хуурай замын хүчний командлагч генерал Пурдастан сайжруулсан СВД буутай.


  Эцэст нь их засварын дараа хүлээлгэж өгсөн цэргийн техникүүд: 155 мм-ийн М109А1В өөрөө явагч гаубиц


  Ираны 155 мм-ийн НМ41 гаубиц

  Хөнгөн танк Scorpion


  _________________________________________________________________________

    Дээрх зургуудаас харахад ираны армийн шинэ техник гэдэг бол эцэстээ зөвлөлтийн үеийн болон ираны лалын хувьсгалаас өмнөх америкийн техникүүдийн их засвар гэдэг нь харагдаж байна. Жишээ нь "Тиам" танк бол америкийн М47/48 "Сабалан" танкны сайжруулсан хувилбар байгаа бол "Бахман" ЗАЦ нь зөвлөлтийн ЗСУ-57-ийн цамхагийг Краз-6322 ачааны машин дээр тоноглосон хувилбар байгаа юм. Саяхан ираны засгийн газраас оросын Т-90 танкнуудыг худалдаж авахгүй, харин өөрсдөө шинэ танк үйлдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан. Хэр зөв шийдвэр байсан бэ гэдгийг цаг хугацаа л харуулах үлдлээ.

2 comments:

  1. Ираны зэвсэглэл ч БНАСАУ-аас нэг их дээрдээд байх юмгүй л юм байна. Шинэ танк гэсэн M47 Patton + T34-85 ийг л нийлүүлээд дээр нь динамик хамгаалалт гагначихсан юм биш үү ха ха2

    ReplyDelete
  2. Сайжруулсан, санаа авсан хэдэн танкнууд л байна

    ReplyDelete