Thursday, April 14, 2016

Су-24 болон Donald Cook-ийн 2 дэхь уулзалт

  04-р сарын 10 болон 12-ны өдөр Балтийн тэнгист америкийн эскадрын "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоцны дээгүүр оросын тактикийн Су-24 бөмбөгдөгч нисэх онгоц болон Ка-27 байлдааны вертолётнууд нисэж өнгөрсөн үйл явдал болжээ.


  Reuters агентлагийн мэдээлж байгаагаар Су-24 хэт нам өндөрт "усан дээр мөр үлдээн" нисэн өнгөрсөн байна. Бөмбөгдөгч онгоцны араас Ка-27 вертолёт 7 удаа мөн нисэн өнгөрч хөлөг онгоцыг ойрын зайнаас гэрэл зургийг нь авчээ. Энэ тухай АНУ-ын БХЯ-ны нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлсэн гэсэн байна.
  Харин CNN-ий мэдээгээр 04-р сарын 10 болон 12-нд олон улсын усан орон зайд аюултай ойртолт болсон гэжээ. Нэг удаад нь эскадрын сөнөөгч хөлөг онгоцноос хөөрөхөөр завдаж байсан польшийн вертолётны нислэг таслан зогсоогдсон гэсэн байна.
  The Wall Street Journal-ийн мэдээлж байгаагаар оросын нисэх онгоцнууд зэвсэглэлгүй байсан. Пентагоны мэдэгдэж байгаагаар Су-24 болон Ка-27-ийн маневрууд нь аюулгүй байдлыг зөрчсөн бөгөөд осолд хүргэж болзошгүй өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж байгаа юм байна.


  2014 оны мөн 04-р сарын 10-нд Хар Тэнгисийн усан орон зайд мөн адил үйл явдал болж байсан юм.

No comments:

Post a Comment