Thursday, April 14, 2016

Хятадын дугуйт танкнуудын тухай

  Хятадын цэргийн дугуйт танкнуудын талаар шинэ мэдээлэл гарчээ.


  Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Бээжинд байрлалтай 65-р армийн бригадын зэвсэглэлд ZTL-09 дугуйт танкны шинэ цуврал нийлүүлэгджээ. 



  ZTL-09 нь 105 мм-ийн их буутай, 8х8 дугуйт ангилалын галын дэмжлэгийн зориулалттай байлдааны техник. Багийн гишүүдийн тоо 4 хүн, жин 20 тонн, 440 м.х. чадалтай дизель хөдөлгүүртэй бөгөөд зам дээрх хамгийн их хурд 100 км/ц, усанд 8 км/ц хурдлах ба 600-800 км-ийн зай туулах чадвартай. 105 мм-ийн их бууны хамгийн их тусгал 5000 метр бөгөөд уг их бууг шинээр зохион бүтээгдсэн хятадын хөнгөн танк дээр тоноглосон байдаг юм байна. 
  Энэ сарын эхээр ZTL-09 дугуйт танк Type 59 танк-байг буудаж байгаа гэрэл зургууд интернетэд тавигдсан юм. 





   Харин 04-р сарын 04-нд болсон Сенегал улсын тусгаар тогтнолын өдрийн баярын хүрээнд болсон цэргийн парадны үеэр хятадын өөр нэг дугуйт танк болох NORINCO WMA301 (PTL-02) загварын 12 ширхэг машин оролцжээ.



   WMA301 нь мөн л 105 мм-ийн бага баллистиктай их буугаар тоноглогдсон бөгөөд танк эсэргүүцэх, лазеран чиглүүлгэтэй залуурт пуужингаар 5 хүртэл км-ийн зайд буудах боломжтой. Уг загварын танкнууд нь мөн л афикийн Жибути, Чад болон Камерун улсуудын зэвсэглэлд байдаг юм байна.

No comments:

Post a Comment