Friday, April 15, 2016

С-500 "Прометей" зенитийн цогцолборыг удахгүй зэвсэглэлд авна

  Оросын шинэ зенитийн пуужингийн цогцолбор удахгүй зэвсэглэлд нийлүүлэгдэх тухай мэдээлэл гарсан байна.

С-500 "Прометей" цогцолборын 77Р6 өөрөө явагч харвах төхөөрөмж

  Энэ тухай ОХУ-ын АСХ (Агаар-Сансрын Хүчин)-ний ерөнхий командлагчийн орлогч дэслэгч-генерал Виктор Гуменный мэдэгджээ. Тэрээр "Россия 24" телесувгийн эфирт өгсөн ярилцлагандаа "С-500 системийг боловсруулах туршилтын-зохион бүтээх ажил дуусч байгаа. Бид ойрын тун ойрын хугацаанд С-500 зенитийн пуужингийн системийн анхны загварыг хүлээж авахаар бэлдэж байна" гэжээ.


  С-500 зенитийн пуужингийн системийг "Алмаз-Антей" концерны боловсруулсан шинэ үеийн "газар-агаар" ангилалын зенитийн пуужингийн систем бөгөөд алсын тусгалын универсал цогцолбор юм. Уг системийн гол онцлог нь пуужингийн довтолгооноос хамгаалах маш өндөр потенциалтай байдагт оршино. 


  Тус улсын зэвсгийн улсын захиалгын хүрээнд С-500 зенитийн пуужингийн системийн 5 цогцолборыг худалдан авахаар төлөвлөсөн байгаа гэжээ.

No comments:

Post a Comment