Saturday, April 16, 2016

Хойд Солонгосын шинэ баллистик пуужингийн туршилт бүтэлгүйтжээ

  Өчигдөр буюу 04-р сарын 15-нд Хойд Солонгост Ким Ир Сений төрсөн өдрийг тохиолдуулж шинэ баллистик пуужинг турших гэж байсан оролдлого бүтэлгүйтжээ.



  04-р сарын 15-нд Хойд Солонгост тус улсыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдрийн 104 дэхь жилийг тэмдэглэх үндэсний баярын өдөр байсан юм байна. Уг баярыг тохиолдуулж "Мусудан" баллистик пуужинг турших гэж байсан бололтой. 
  20 хоногийн өмнө Японы тэнгисийн районд хөдөлгөөнт пуужин харвах төхөөрөмжийг байршуулсан гэсэн мэдээлэл гарч байсан бол 7 хоногийн өмнө тус районд "Мусудан" пуужин ажиглагдсан юм байна. 


  "Мусудан" ангилалын баллистик пуужингийн алсын тусгал нь ойролцоогоор 3000 км бөгөөд энэ нь америкийн Аляск эсвэл Гуамын арлуудад цохилт өгөх боломжтой гэсэн үг. 04-р сарын 09-нд БНАСАУ Сохэ полигон дээр тив алгасах баллистик пуужингийн шинэ төрлийн хөдөлгүүрийн газар дээрх туршилтыг хийсэн гэж мэдээлж байсан юм. Харин өмнө нь 03-р сарын 15-нд тус улсын тэргүүн Ким Жон Ун цөмийн зэвсгийн болон баллистик пуужингийн шинэ туршилт хийх болсон тухай зарлаж байжээ. Туршилтын зорилго нь тус улсын өөрийн боловсруулж үйлдвэрлэсэн цэнэгт хошууны дулааны тогтвортой байдлыг үнэлэх болон халуун тэсвэртэй хучилтын материалын гэмтлийг тодорхойлох гэсэн байна.

No comments:

Post a Comment