Wednesday, April 20, 2016

Оросын БХЯ-наас 100 ширхэг Т-14 "Армата" танк худалдаж авах гэрээ байгуулжээ.

  Өчигдөр буюу 04-р сарын 19-нд тус улсын нийслэл Москва хотод болсон машин үйлдвэрлэгчдийн хурал дээр ОХУ-ын БХЯ-ны сайдын орлогч Юрий Борисов "Уралвагонзавод"-тай 100 ширхэг Т-14 "Армата" танк худалдаж авах гэрээ байгуулсан тухай мэдэгджээ.


  Тус улсын БХЯ-ны сайдын орлогчийн хэлж байгаагаар оросын арми "Армата"-д сэтгэл хангалуун байгаа боловч худалдан авах үйл явцыг хурдасгахыг оролдохгүй байгаа гэжээ. Түүний мэдээлж байгаагаар Т-72 танк нь одоог хүртэл "сайжруулалтын сайн нөөц бололцоотой" гэсэн байна.

Т-14 "Армата" болон Т-90 "Владимир" танкнууд
  Уг мэдэгдлийг хийхээс нэг хоногийн өмнө "Уралвагонзавод"-ын ерөнхий захирал оросын БХЯ-нд 20 ширхэг Т-14 "Армата"-г нийлүүлэх захиалгыг биелүүлсэн бөгөөд нэмэлт захиалгыг хүлээж байгаа гэсэн байна.

No comments:

Post a Comment