Wednesday, April 20, 2016

Дэлхийн шилдэг явган цэргийн байлдааны машин

  Хятадын армийн хуурай замын анги нэгтгэлүүд шинэ байлдааны техникийг амжилттай эзэмшиж байна гэжээ.



  Шинэ явган цэргийн байлдааны машины нэр ZBD-04A. Дэлхийн дийлэнх цэргийн шинжээч нар одоогийн байдлаар дэлхийд шилдэг нь гэж тооцож байгаа юм байна. Зарим нэг мэдээгээр хятадын армийн зэвсэглэлд уг загварын 400 орчим машин нийлүүлэгдсэн байж магадгүй гэжээ. Эдгээрийг янз бүрийн цар хүрээтэй сургуулилтын үеэр идэвхитэй ашигладаг.




  Уг ЯЦБМ (Явган Цэргийн Байлдааны Машин) нь хэд хэдэн орны технологийн хослол юм байна. Үндсэн галын хүч нь 100 мм-ийн их буу-харвах төхөөрөмж, 30 мм-ийн автомат буу болон 7,62 мм-ийн пулемётуудыг нэг нүүрэн дээр тоноглосон оросын инженерүүдийн боловсруулсан байлдааны модуль байдаг. Мөн адил зэвсэглэлийн цогцолборыг оросын БМП-3 дээр тоноглосон. Уг модулийн лицензийг хятадууд  2004 онд худалдаж авсан бөгөөд ZBD-04A-д ашиглажээ.






  Хуяглалтны хувьд цамхагийг хуягтай гангаар, их биеийг хөнгөн цагаанаар хийсэн. Цамхаг болон их биений хуяглалт нь доторх цэргүүдийг галт зэвсгийн сум болон сумны хэлтэрхийнүүдээс хамгаална. Өндөр хажуугийн хэсэг болон хурдан шатамтгай хөнгөн цагаан хуяглалт нь танк эсэргүүцэх хэрэгслээр оносон тохиолдолд уг машиныг тун эмзэг болгоно. Хамгаалалтын түвшний хувьд : их бие болон цамхагны духны хуяглалт 1000 метрээс 30 мм-ийн хуяг нэвтлэх сумны шууд онолтыг даах бол хажуугийн хуяг нь 200 метрээс 14,5 мм-ийн сумны онолтыг, ар тал болон дээд хэсгийн хуяглалт дурын зайнаас 7,62 мм-ийн хуяг нэвтлэх сумны онолтыг даана. Эндээс анзаархад хамгийн эмзэг хэсэг нь ар тал болон дээд хэсэг байна. 

No comments:

Post a Comment