Tuesday, March 15, 2016

Умард Солонгос цөмийн шинэ туршилт хийнэ

  БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун мэдэгдэхдээ Умард Солонгос ойрын хугацаанд цөмийн зэвсгийн шиэн туршилт хийж мөн баллистик пуужин харвана гэжээ.



  Энэ тухай өнөөдөр буюу 03-р сарын 15-ны өдөр Reuters агентлаг Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлагаас иш татан мэдээллээ. Умардын лидер "харгалзах анги нэгтгэлүүдэд бүх зүйлийг сүүлийн эд анги хүртэл нь шалгаж бэлтгэх үүрэг өгсөн" гэдгийг онцолжээ. Туршилтын зорилго нь өөрийн технологийн дагуу хийгдсэн цэнэгт хошууны дулааны тогтвортой байдлыг үнэлэх болон дулаанд тэсвэртэй бүрхүүлийн материалын гадаргуугийн гэмтлийг судлахад оршиж байна гэжээ.


  Өчигдөр буюу 03-р сарын 14 өдөр The Washington Post сонинд Пёньян америкийн Манхэттенийг өөрийн устөрөгчийн бөмбөгний цохилтын тусламжтайгаар устгах боломжтой гэдгээ зарлалаа гэж мэдээлсэн. Умардын цөмийн-физикч Чо Хёнг Илийн тооцоолж байгаагаар БНАСАУ-д боловсруулагдсан цэнэгт хошууг тив алгасах баллистик пуужинд тоноглож Нью-Йоркийн түүхэн төвд цохилт өгвөл "бүх хүмүүс тэр дороо амь үрэгдэж, хот шатах болно".


  03-р сарын 11-нд Ким Жон Ун цөмийн туршилтуудыг идэвхитэй явуулж байх тушаал өгсөн. Харин 03-р сарын 09-нд Пёньян баллистик пуужинд тоноглох боломжтой цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэж чадсан гэдгээ мэдэгдсэн юм. Мөн энэ сарын эхээр БНАСАУ-ын лидер цөмийн зэвсгийг дурын үед хэрэглэх боломжтой байлгах үүрэг өгчээ. Хариуд нь Пентагон Умард Солонгос руу сөрөх довтолгоо хийхэд бэлэн гэж мэдэгдсэн юм.

No comments:

Post a Comment