Tuesday, March 15, 2016

"Сэлэнгэ-2016" цэргийн сургуулилтын үеэр полигоны 3D загварыг ашиглана

  ОХУ-ын Дорнод бүсийн цэргийн тойргийн Ерөнхий цэргийн Буриадад байрласан газрын зурагчид "Сэлэнгэ-2016" олон улсын цэргийн сургууль болох Бурдуны полигоны 3D загварыг бэлтгэсэн байна.


  Дорнод бүсийн цэргийн тойргийн хэвлэл-мэдээллийн албаны дарга Александр Гордеевын хэлж байгаагаар "Өнгөрсөн оны төгсгөлд анги нэгтгэлүүдэд ирсэн шинэ хөдөлгөөнт тоон топографын системийн тусламжтайгаар ажлыг явуулсан",-гэжээ.


  Модулийн системүүд нь "Урал" машины суурин дээр хийгдсэн бөгөөд газрын зураг хэвлэх болон газар нутгийн орон зайн загварыг бий болгож чадах орчин үеийн, өндөр технологийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. "Орчин үеийн тоноглол нь газар нутгийн тухай тоон мэдээллийг компакт-дискэн дээр хадгалах, хянах болон гаргах боломжтой бөгөөд газар нутгийн баримтыг тоон болон аналог хэлбэрээр шуурхай бий болгож шинэчлэж боломж олгоно", - гэж хэвлэл-мэдээллийн албанаас тайлбарлажээ.
  Полигоны виртуал схем нь тактикийн нөхцөл байдлыг нарийвчлан гаргаж анги нэгтгэлүүдийн даалгавар биелүүлэх үеийн боломж бололцоог тооцоолох боломж олгоно.


  "Сэлэнгэ-2016" олон улсын цэргийн сургууль нь Бурдуны полигон дээр энэ оны 08-р сарын 29-өөс 09-р сарын 07-ны хооронд явагдана. Монгол болон Орос улсын мянга орчим цэргийн албан хаагч оролцох юм. Цэргийн хамтарсан бүлэглэлийн бие бүрэлдэхүүн заагдсан районд терооризмын эсрэг ажиллагааны үеэр аюулгүй бүс бий болгох тактикийн даалгаварыг боловсруулах юм. Мөн цэргийн албан хаагч нар хууль бус зэвсэглэсэн бүлгүүдийг илрүүлж, устгах ажиллагааг гүйцэтгэнэ гэжээ.

No comments:

Post a Comment