Friday, March 18, 2016

БНАСАУ Японы тэнгисийн чиглэлд баллистик пуужин харвалаа

  Өнөөдөр буюу 03-р сарын 18-нд Улаанбаатарын цагаар 04:55-д Умард Солонгосын баруун хэсгийн Сук Чунаас баллистик пуужин харвасан тухай Yonhap агентлаг мэдээлсэн байна.


  Баллистик пуужин нь Умард Солонгосын нутаг дэвсгэр дээгүүр 800 орчим км нисэж тус улсын зүүн эргийн усанд унажээ. Таамаглаж байгаагаар "Нодон" ангилалын пуужин байсан бололтой.
  Өмнө нь 03-р сарын 10-нд мөн л Японы тэнгисийн чиглэлд бага тусгалын хоёр баллистик пуужин харвасан юм. Тухайн үед тус хоёр пуужин 500 орчим км газар ниссэн юм байна. 


  Одоогийн байдлаар Өмнөд Солонгост АНУ болон БНСУ-ын хамтарсан томоохон цэргийн сургуулилт болж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор 03-р сарын 07-нд Пёньян өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд урьдчилсан цөмийн цохилт өгөхөд бэлэн байгаа тухай зарласан юм.


No comments:

Post a Comment