Wednesday, March 23, 2016

Казахстан улс Хятадаас хоёр ширхэг дрон худалдан авчээ

  Казинформ агентлагийн мэдээлж байгаагаар 03-р сарын 19-нд тус улсын Тараз (Жамбул) хот дэхь олон улсын "Аулие-Ата" нисэх онгоцны буудалд хятадын Ченду хотоос дэлхийн хамгийн том нисэх онгоц Ан 124-100 буусан бөгөөд 392 тонн жинтэй ачаа ачсан байсан гэжээ.


  Таразд буусан Ан-124-100 нисэх онгоц Казахстан улсын худалдаж авсан хятадын үйлдвэрлэлийн дунд өндрийн алсын зайд нислэг хийх зориулалттай 2 ширхэг Pterodactyl 1 ( Yilong-1, Wing Loong) дроныг тээвэрлэж авчирсан байна. Pterodactyl 1 дроныг хятадын агаарын техникийн Chengdu Aircraft Industry Group нэгдэл үйлдвэрлэдэг.
  Pterodactyl 1 дрон нь MALE ангилалын нисэх аппарат бөгөөд өөрийн үзүүлэлтээрээ америкийн General Atomics MQ-1 Predator-той дөхөж очдог юм байна. Нислэгийн жин нь 1100 кг, 100 м.х.-тэй сэнсэн хөдөлгүүртэй бөгөөд 200 кг хүртэл ашигтай ачаа тээвэрлэх чадвартай. Хэд хэдэн төрлийн удирдлагатай зэвсэглэлээр тоноглогдох боломжтой.


  2013 онд хятадын гадаад худалдааны CATIC нэгдлийн удирдлага Pterodactyl 1 дронуудыг "Төв Азийн нэг улсыг оролцуулаад, нийт 4 улсад экспортлосон" гэж мэдэгдэж байсан. 2014 онд тус дроныг худалдаж авах гэрээг Саудын Араб хийсэн юм. Одоогоор мэдэгдэж байгаа захиалагч нар нь Арабын Нэгдсэн Эмират болон Египет улсууд.
  2012 оны сүүлээр  БНХАУ-д Казахстан улсын батлан хамгаалах яамны төлөөлөгч нар айлчлал хийх үерээ Pterodactyl 1 дроныг худалдаж авах талаар хэлэлцээр хийж байгаа тухай мэдээлж байсан юм байна. 


 Тараз хотод зэвсэглэлд нь Ми-8 вертолёт байдаг Казахстан улсын Агаарын довтолгооноос хамгаалах хүчний 612-р агаарын бааз байрладаг юм байна.

5 comments:

  1. Танайх чинь өдөр бүр л юм бичээд байдаг байсан (бичсэн мэдээллийн дийлэнх нь оросын тухай) одоо юу болоод больчихоов. Оросууд Сирээс гарчихаар больчдог юм уу. Тэр Орос ч бай, хараал идсэн Америк ч бай эсвэл балиар Хятад ч бай гадны аль нэг улсуудыг магтаж хөөрхөө болиоч. Гадны улс бол гадны улс. Эх орон хэзээд тэднээс илүү дээ уг нь. Нэг л их оросын бүлэглэл бичсэн,,,

    ReplyDelete
    Replies
    1. өөрөө unlike хийгээд зайлаач ээ.

      Delete
    2. тийм ш д. чамд таалагдахгүй бол зайл. бидэнд энэ хүний хөдөлмөр таалагддаг.

      Delete
  2. Юугаа бичхээ хэн эгнээр заалгахгүй. Блогийн контент таалагдахгүй байгаа бол ахиж битгий унш гэж хүсье!

    ReplyDelete
  3. EMP зэвсэглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч

    ReplyDelete