Saturday, March 26, 2016

Умард Солонгосын артиллерийн цэргийн сургууль болжээ

  03-р сарын 25-нд БНАСАУ-ын Солонгосын Ардын Армийн их буучид "фронтын бүсийн орчим"-д алсын тусгалтай артиллерийн томоохон сургуулилт хийсэн байна.

  Гэрэл зургууд дээр 1973 болон 1983 онуудад үйлдвэрлэгдсэн маш олон тооны 170 мм-ийн өөрөө явагч их буу байгаа нь анхаарал татаж байна. Барууны орнуудад уг өөрөө явагч их бууг М1978 "Коксан" гэж нэрлэдэг бөгөөд 40-60 км-ийн тусгалтай, буудлагын хурд 5 минутанд 1-2 удаа. Иран-Иракийн дайны үеэр Ираны талд ашиглагдаж байсан. 2010 оны 11-р сард Өмнөд Солонгосын Ёнпхёндо арал руу артиллерийн цохилт өгөх үед ашиглагдаж байсан байж болзошгүй. 
























No comments:

Post a Comment