Tuesday, March 29, 2016

F-35 сөнөөгч онгоц 2070 он хүртэл ниснэ

  АНУ-ын зэвсэгт хүчний F-35 сөнөөгч онгоцууд 2070 он хүртэл ашиглагдах тухай Пентагон мэдээлжээ.


  F-35 хөтөлбөрийн дарга дэслэгч-генерал Кристофер Богдан 03-р сарын 24-нд  Пентагонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа F-35-ын үндсэн операторууд болох АНУ-ын Агаарын Цэргийн Хүчин, Тэнгисийн Цэргийн Хүчин болон Тэнгисийн Явган Цэргийн Корпусууд нь нийт байлдааны нислэг-цагийг 1.6 сая цаг болгон ихэсгэсэн байна. Өмнө нь энэ төрлийн нисэх онгоцуудыг 2064 он хүртэл зэвсэглэлд байх болно гэж төлөвлөж байсан юм.


  Пентагоны сүүлд гаргасан тайлангийн дагуу уг нисэх онгоцны паркийн ашиглалтын зардал дээр дурьдсан хугацаа хүртэл инфляцыг тооцохгүйгээр 379 тэрбум ам. доллараас 391 тэрбум ам. доллар хүртэл буурна гэжээ. Мөн нэг ширхэг F-35A нисэх онгоцыг худалдан авах зардал 1,8 сая доллар хүртэл, F-35B болон F-35С нисэх онгоцнуудын хувьд 1 сая доллараар буурсан байна. 2010 онд Пентагоноос гаргасан мэдээгээр нэг ширхэг F-35A нисэх онгоц 111,6 сая ам. долларын өртөгтэй байсан юм.


No comments:

Post a Comment