Tuesday, March 29, 2016

Умард Солонгосын хамгийн нууцлагдмал хөвөгч танк

  Саяхан БНАСАУ-д болсон томоохон цэргийн сургуулилтанд дэлхийн хамгийн нууцлагдмал хөвөгч танк оролцжээ.

  Энэ нь ПТ-85 (Type 82) "Синхунг" буюу америкуудын М1985 гэж нэрлэгдэх хөвөгч танк юм. Анх 1985 онд Пёньянд болсон цэргийн парадын үеэр анх нийтэд ил гарсан учраас ийнхүү нэрлэсэн юм байна.



  Хэдийгээр 30 гаруй жил өнгөрсөн боловч одоо хүртэл уг танкны тактик-техникийн үзүүлэлт нууц хэвээр байгаа юм. Мэдэгдэж байгаа зүйлүүд нь гэвэл 85 мм-ийн их буу, 14,5 мм болон 7,62 мм-ийн калибрийн хоёр пулемёт мөн "Малютка" ТЭЗП (Танк Эсэргүүцэх Залуурт Пуужин)-аар зэвсэглэсэн. Гэрэл зургаас харахад 20 гаруй тонн жинтэй бөгөөд Умард Солонгосын Солонгосын Ардын Армийн тэнгисийн явган цэргийн болон тагнуулын анги нэгтгэлүүдийн зэвсэглэлд байдаг. Хөдөлгүүрийн чадлыг 500 м.х.-тэй гэж таамаглаж байгаа бөгөөд хуурай газар 70 км/ц, усанд 10 км/ц хурдтай байх боломжтой гэжээ. 




  Нийтдээ 500-аас багагүй ширхэг үйлдвэрлэгдсэн гэж таамаглаж байгаа бөгөөд уг танкны суурин дээр умард солонгосын шинэ явган цэргийн байлдааны машиныг хийсэн юм байна.

No comments:

Post a Comment