Wednesday, October 5, 2016

Хятадын Луу галаар тургиж байна

  

  Өдрөөс өдөрт хүчин чадал нь нэмэгдэж буй хятадын армийн стратегийн зэвсэглэл болох баллистик пуужингуудын талаар шинэ мэдээлэл гарчээ. Хэд хоногийн өмнө хятадын улсын ССТV сувгаар хөдөлгөөнт харвах төхөөрөмжөөс баллистик пуужинг харваж байгаа бичлэгийг үзүүлсэн байна. Гэрэл зургаас харахад энэ нь DF-21C пуужингаар зэвсэглэсэн ХАЧА (хятадын ардын чөлөөлөх арми)-ийн Артиллерийн 2-р корпусын 823-р бригадын цэргийн сургуулилтын хэсэг бололтой.








    Харин доор үзүүлэх гэрэл зургууд нь хөлөг онгоц устгах зориулалттай DF-21D баллистик пуужингийн харваж байгаа юм. Мөн л хэд хоногийн өмнө хятадын интернетийн орчинд тавигдсан байна.


DF-21D
DF-21D
DF-21D
  Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гадаад хэлбэрээрээ уг баллистик пуужин нь америкийн дунд тусгалын "Першинг-2" баллистик пуужинтай маш адилхан байгаад зогсохгүй хийцийн хувьд яг адилхан байгаа юм. 

Першинг-2
  Америкийн пуужингийн нарийвчлал 25-30 метр байдаг бөгөөд энэ үзүүлэлтийг хятадын мэргэжилтнүүд 1999 онд давтан, хүрж чадсан байна. Хатуу түлшит хөлөг онгоц устгах баллистик пуужингийн боловсруулалт 1990 оны эхээс хийгдэж эхэлсэн бөгөөд гол онцлог нь маневрлах чадвартай цэнэгт хошуутай юм. Одоогийн байдлаар уг пуужингаар бүрэн зэвсэглэсэн анхны бригадын түвшний цэргийн нэгтгэл байгуулагдсан байна.
  Орчин үеийн хятадын арми нь 1919 онд нийслэл Хүрээг эзэлж байсан шаахай угласан гамингууд аль дээр биш болсон гэдгийг ухаарч, хүлээн зөвшөөрөх нь мэдээж хэрэг болжээ. Орчин үеийн ХАЧА гэдэг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар зохион бүтээгдсэн зэвсэглэлээр зэвсэглэсэн, өндөр чадвартай, дэлхийн хүчирхэг армиудын дунд байр сууриа олсон байна. Өдрөөс өдөрт хүч чадал нь ихсэж, шүд, хумс нь иртэй болж байгаа лууны хажууд тун ойрхон байгаа Монгол улсын ирээдүйн хувь заяаг тааварлахад бэрх. Магадгүй бидэнд Израилийн жишгээр зэвсэгт хүчнээ хөгжүүлэх нь зөв гарц байж болох талтай. Уншигчид маань өөрсдийн сэтгэгдлээ хуваалцана бизээ.

2 comments:

  1. Оросууд бас анхааралдаа авсан байгаа

    ReplyDelete
  2. Хүн хүч багатай, газар нутаг том улсад пуужингийн технологийг сайн хөгжүүлэх шаардлагатай гэж бодож байна. Хүн хийгээд байаа зүйлийг бид нар хийж чадахгүй гэж. Хөгжүүлж чадвал газар нутгаа хангалттай хамгаална гэж бодож байна. Мэдээж эсрэг тал маань пуужинг амдаж сөнөөх технологийн хөгжүүлэх нь тодорхой гэхдээ хагарахгүй чулуу, цоорохгүй зүйл гэж байхгүйн адилаар нэвтэлж чадна. Пуужингийн технологи бол зардал багатай хэт өндөр технологи шаардахгүй зүйл гэж бодож байна. Энгийн хүний хувьд бодоход

    ReplyDelete