Wednesday, October 5, 2016

Вьетнам улс Оросоос 100 ширхэг Т-90 танк худалдаж авна

  "Уралвагонзавод"-ын удирдлагаас вьетнамын талтай хэлэлцээр хийгдэж байгаа гэдгийг баталжээ.


  Вьетнам улс өөрийн армиа оросын Т-90 танкаар хүчитгэнэ. Одоогийн байдлаар 100 хүртэлх тооны танкныт талаар яригдаж байгаа бололтой. Гэрээний мөнгөн дүн болон танкны ямар хувилбарыг худалдаж авах талаар ярихад эрт байгаа юм байна. "Уралвагонзавод"-ын гүйцэтгэх захирал Владимир Рощупкины хэлж байгаагаар хэлэлцээрийн үйл явц ид дундаа явагдаж байгаа бөгөөд одоогоор үнэ дээрээ тохирч чадаагүй байгаа юм байна. Түүний хэлж байгаагаар "Хэлэлцээрийн үйл явц явагдаж байгаа. Бидний хувьд энэ бол (тоо ширхэгийн хувьд) дундаж захиалга. Вьетнамын тал илүү их хөнгөлөлт эдэлж бидний хүсч байгаагаас бага хэмжээнд төлөхийг эрмэлзэж байна. Нийлүүлэх хэмжээ их биш, 100 хүртэл",- гэжээ.
  Мөн түүний нэмж хэлснээр үнэ дээр тохиролцож чадвал талууд Зүүн-Өмнөд Азид ашиглагдах танкнуудад тавигдах онцгой шаардлагын талаар зөвшилцөж эхлэх юм байна.


  Т-90 нь оросын армийн зэвсэглэлд байдаг БҮТ (байлдааны үндсэн танк). Бусад улсуудад томоохон хэмжээгээр нийлүүлэгдсэн тохиолдлуудыг дурьдвал Алжир улсад ойролцоогоор 200 ширхэгийг (цаашдаа 500 ширхэг Т-90 танктай болхоор төлөвлөж байгаа юм байна), Азербайжанд ойролцоогор 100 ширхэгийг зарсан байдаг. Харин Энэтхэг улс нь Т-90 танкнуудыг үйлдвэрлэх лицензийг худалдан авсан учраас өөрийн орондоо Т-90С "Бхишма" нэртэйгээр үйлдвэрлэдэг. Бага хэмжээгээр Сири болон Туркменистан улсуудын армид байгаа. Нэг сонирхолтой баримтыг дурьдвал сирийн танкчид оросод сургагдсан байдаг.


  Вьетнам улсын хувьд оросын зэвсэглэлийн хуучны худалдан авагч. Одоогийн байдлаар Вьетнамын хуурай замын хүчинд зөвлөлтийн үеийн олон тооны хуучин танкнууд байдаг. Үүний өмнө Вьетнам улс Польш улсаас Т-72 танкнуудыг худалдан авахаар төлөвлөж байсан ч гэрээ хийгдээгүй учраас вьетнамын цэргийн удирдлага оросын техникийг худалдан авахаар болсон бололтой. 
  Т-90 танкны тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншиж сонирхоно уу.

No comments:

Post a Comment