Tuesday, June 21, 2016

Буриадын танкчид усан саадыг гэтлэх сургуулилт хийж байна

  Танкчидын даалгавар нь усан доор 3,5 метрийн гүнд 700-800 метр замыг туулах юм байна.


  ОХУ-ын Зүүн бүсийн цэргийн тойргийн Буриад дэхь "Сосновый" цэргийн полигон дээр тус улсын танкийн болон мотобуудлагын анги нэгтгэлүүдийн бие бүрэлдэхүүн усан саадыг гэтлэх практик даалгаваруудыг гүйцэтгэж эхэлжээ. Хоёр долоо хоног үргэлжлэх тус сургуулилтанд 3000 цэргийн албан хаагч оролцоно гэж тус улсын Зүүн бүсийн цэргийн тойргийн хэвлэл-мэдээллийн албанаас мэдэгджээ.


  Тус мэдэгдэлд "Уг сургуулилтын үеэр цэргийн албан хаагч нар эхлээд онол дээр дараа нь практик дээр танкийн багийн гишүүдийн бүрэлдэхүүнд усан саадыг гэтлэх даалгаварыг гүйцэтгэнэ. Танкчидын даалгавар нь 3,5 хүртэлх метрийн гүнд 700-800 метр замыг усанд доор гүйцэтгэх", - гэсэн байна.
  Өчигдөр оросын танкчид живсэн танкнаас нүүлгэн шилжүүлэх практик даалгаварыг тусгай бэлтгэлийн төхөөрөмж дээр гүйцэтгэжээ. Тус тойргийн цэргийн ангиудын зэвсэглэлд байгаа Т-72Б танкнууд нь техникийн үзүүлэлтээрээ усан доор 5 метр хүртэл гүнд 2,5 км замыг туулах боломжтой бөгөөд уснаас гарсан даруйдаа үндсэн зэвсэглэлүүдээ ашиглах боломжтой юм байна.

No comments:

Post a Comment