Thursday, June 16, 2016

Eurosatory 2016 үзэсгэлэнгийн эргэн тойронд-1

  Францын нийслэл Парис хотноо энэ сарын 13-наас эхлэн олон улсын зэр зэвсэглэлийн 25 дэхь Eurosatory 2016 үзэсгэлэн нээгдэж эхэлжээ.

a7

  Тус үзэсгэлэн нь юун түрүүнд хуурай замын цэргийн шинэ техник болон зэр зэвсэглэлийг танилцуулахад чиглэсэн бөгөөд энэ жил шинээр танилцуулагдсан олон техник байгаа юм.

a5

a6
Германы Rheinmetall группийн хуурай газрын агаарын довтолгооноос хамгаалах байлдааны лазерын төхөөрөмж Oerlikon High-Energy Laser Gun. 10 кВт-ын 3 ширхэг лазерын төхөөрөмжийг нэг цамхагт байрлуулсан бөгөөд гурван лазерын цацрагийн энергийг нэг агаарын байн дээр төвлөрүүлдэг юм байна.
a1
Италийн IVECO группийн шинэ бүтээгдэхүүн - LMV 2 хөнгөн хуягт машин
a3
Белорусын МЗКТ үйлдвэрийн шинэ хуягт машин МЗКТ-490100 (VOLAT). Ази тив дэхь захиалагчийн хүсэлтээр боловсруулагдсан гэгдэж байгаа.
a4
Германы Rheinmetall группийн Leopard 2А4 танкны гүн сайжруулсан хувилбар MBT Advanced Technology Demonstrator. Ирээдүйн германы армийн байлдааны үндсэн танк болно гэж тооцогдж байгаа.
DSC09078
Германы Rheinmetall болон Krauss-Maffei Wegmann-ын хамтарсан үйлдвэрлэлийн LYNX явган цэргийн байлдааны машин. Бундесверийн зэвсэглэлд нийлүүлэгдэж эхэлсэн.
ARTEC консорциумын танилцуулж буй 8х8 ангилалын Boxer хуягт тээвэрлэгч. Гэрэл зураг дээрх хувилбар дээр 30 мм-ийн автомат буутай хүнгүй цамхагтай PuBo хувилбар.
a7
Италийн CIO консорциумын зохион бүтээж байгаа 8х8 ангилалын, их буут хуягт машин Centauro II MGS 120/105-ийн анхны туршилтын хувилбар. Тус үзэсгэлэнгийн гол үзүүлбэрүүдийн нэг нь.
a9
COI консорциумын бас нэгэн шинэ бүтээгдэхүүн - байлдааны тагнуулын Centauro VBM Explorer машин. Италийн арми 2016 оноос эхлэн 120 ширхэгийг авах гэрээ байгуулсан боловч төсвийн хүндрэлээс болж нийлүүлэлт түр зогссон гэжээ.
a11
Францын Nexter Systems нэгдлийн бүтээгдэхүүн - Leclerc R (Renove) байлдааны үндсэн танк. Францын танк үйлдвэрлэгч нарын бахархал болсон Leclerc танкны сайжруулсан хувилбар бөгөөд 2015 оны 03-р сард францын арми дэхь 200 ширхэг Leclerc танкнуудыг сайжруулах 330 сая еврогийн гэрээний хүрээнд хийгдсэн анхны загвар юм байна.
a2
Белорусын МЗКТ үйлдвэрийн цэргийн, олон төрлийн зориулалттай, 6х6 ангилалын шинэ МЗКТ-600100 машин

No comments:

Post a Comment