Thursday, March 31, 2016

АНУ Зүүн Европт нэмж танк байршуулна

  Пентагон Зүүн Европ дэхь цэргийн бүлэглэлээ нэмэгдүүлнэ гэжээ.


  Тус бүс нутагт нэмэлтээр 4,2 мянган хүнтэй 3-дахь бригадыг Литва, Латви, Эстони, Польш, Румын болон Болгар улсуудад байршуулах юм байна. Түүнээс гадна Зүүн Европт танк, "Брэдли" явган цэргийн байлдааны машин болон "Паладин" өөрөө явагч гаубицуудаас тогтох нийтдээ 250 ширхэг хуягт техник байршина гэжээ.
   Мөн түүнчлэн 1700 ширхэг туслах техникээр хүч нэмэх юм байна. Wall Street Journal сонинд АНУ-ын БХЯ-ны орлогч сайд Роберт Ворк ярилцлага өгөх үедээ америкийн зэвсэгт хүчнийг байршуулах болсон шаардлага нь Зүүн Европын олон улсууд оросын түрэмгийлэл ихсэж байгаа энэ үед АНУ тэднийг хамгаална гэдэгт эргэлзэж байгаатай холбож тайлбарлажээ. Пентагоны хийх энэхүү алхам нь дээрх эргэлзээг арилгах юм байна.


  Цагаан ордноос 2017 оны 02-р сараас эхлэх цэргийн бүлэглэлийг ихэсгэх төлөвлөгөөг дэмжсэн билээ. Гэхдээ одоо уг төлөвлөгөөг АНУ-ын Конгресс дэмжих ёстой. Энд асуудал гарч болзошгүй, учир нь энэ төлөвлөгөө нь Европын аюулгүй байдлыг хангах санаачлагын төсөвт 3,4 тэрбум ам. доллар гаргах заалттай байгаа юм.
  Крымийг нэгтгэгдсэний дараагаар НАТО өөрийн Зүүн Европт хадгалагдаж буй зэвсгийн тоо хэмжээг ихэсгэж эвслийн илүү хүчирхэг барууны орнуудын цэргүүдийг тогтмол байдлаар тус бүс нутагт байршуулах журам гаргасан билээ. 

1 comment:

  1. Урал-9 билүү робот танкын талаар мэдээлэл байна уу

    ReplyDelete