Wednesday, March 30, 2016

Энэтхэгийн шинэ хуягт машин Kestrel

  2012 онд энэтхэгийн Дели хотод болж өнгөрсөн Defexpo-2012 зэвсгийн үзэсгэлэнгийн үеэр Tata Motors концерн 4 тэнхлэгэтэй явган цэргийн байлдааны машиныг танилцуулж байсан юм.


  Харин энэ жил болж байгаа Defexpo-2016 үзэсгэлэн дээр уг Kestrel ЯЦБМ (Явган Цэргийн Байлдааны Машин)-ыг нийтэд танилцуулжээ. Уг байлдааны машин нь 26 тонн жинтэй, автомат хурдны хайрцаг бүхий 600 м.х.-тэй хөдөлгүүртэй бөгөөд хуурай газар 110 км/ц хүртэл, усан дээр 6 км/ц-аас их хурдтай явах боломжтой. Байлдааны машинд багийн 2 гишүүн болон 8 десантчин байрлах багтаамжтай. 


  Defexpo-2016 дээр уг энэтхэгийн цэрэг аж үйлдвэрийн цогцолборын шинэ бүтээгдэхүүн нь оросын лицензээр энэтхэгт үйлдвэрлэдэг БМП-2 ЯЦБМ-ны цамхагаар тоноглогдсон байжээ. Ирээдүйд илүү орчин үеийн зэвсгийн модуль тоноглоно гэж төлөвлөж байгаа юм байна.


  Одоогоор уг ЯЦБМ нь импортоор оруулж ирсэн хуягт ашиглаж байгаа боловч эд ангийн дийлэнх хэсэг нь энэтхэгт үйлдвэрлэгдсэн гэжээ. Шинэ машины туршилт ирэх онд дуусна гэж тооцоолж байгаа бөгөөд түүний суурин дээр байлдааны болон туслах машинуудын бүхэл бүтэн төрөл хийгдэнэ гэжээ.

No comments:

Post a Comment