Monday, March 14, 2016

Оросын танкийн шинэ армийн зэвсэглэл

  03-р сарын 11-нд ОХУ-ын Баруун бүсийн цэргийн тойргийн хэвлэл мэдээллийн албанаас "Москвагийн мужид байрлалтай Баруун бүсийн цэргийн тойргийн анги нэгтгэлүүдэд 30 гаруй ширхэг 2С33 "Мста-СМ" өөрөө явагч гаубиц нийлүүлэгдэнэ гэжээ.

  

  Тус газар шинээр байгуулагдсан ОХУ-ын Зэвсэгт Хүчний 1-р Торгон Цэргийн Танкийн Арми байгуулагдсан юм. Уг өөрөө явагч гаубиц нь эсрэг талын тактикийн цөмийн зэсвэг, артиллерийн болон миномётны батарей, хуягт техник, танк эсэргүүцэх хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах мөн пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслүүд болон амьд хүчнийг устгахад зориулагдсан. Гол зэвсэглэл нь 1 минутанд 10 гаруй буудлага хийх чадвартай 152 мм-ийн калибрийн 2А65 их буу бөгөөд энэ нь бусад артиллерийн системүүдтэй харьцуулахад өндөр байгаа юм. Ийм өндөр үзүүлэлтэнд цэнэглэлтийн механизмын хийцийг сайжруулах замаар хүрчээ.


  Байг илрүүлэх болох онилох систем нь шууд гаубиц дээрээс болон батарей командлагчийн удирдлагын төвөөс тусгай автоматжуулсан системийн тусламжтайгаар гүйцэтгэх боломжтой. "Мста" гаубиц нь удирдлагатай болон удирлагагүй хэлтэрхийт сум хэрэгслийг ашигладаг. Мөн түүнээс гадна энэ жилдээ багтаж Баруун бүсийн цэргийн тойргийн артиллерийн анги нэгтгэлүүдэд цоо шинэ 2С35 "Коалиция-СВ" зэвсэглэлд нь орох юм байна.


No comments:

Post a Comment