Thursday, March 10, 2016

Вьетнамын дайны ховор зургууд (+18)

  1965 оны 03-р сарын эхээр АНУ нь Хойд Вьетнамын эсрэг Өмнөд Вьетнамыг дэмжиж Вьетнамын дайнд орсон юм. Уг сунжирсан мөргөлдөөн нь бараг 10 жил үргэлжилж АНУ болон ЗХУ гэсэн хоёр хэт гүрний өрсөлдөөний талбар болсон. Вьетнамын дайнд 2,5 сая америк цэрэг оролцсон бөгөөд цэргийн бүлэглэл нь хамгийн ихдээ 540 мянган цэргийн албан хаагч хүрч байсан. Уг дайн нь Дэлхийн 2-р Дайн дууссанаас хойш үзэгдээгүйгээр энгийн иргэд асар их хохирол амссан болон армийн анги нэгтгэлүүдийн онц хэрцгий, харгислалаар түүхэнд үлджээ.


  АНУ нь дийлэнх хүмүүсийн бодож байгаа шиг зөвхөн 1965 оноос "вьетнамын асуудлыг" шийдвэрлэж эхлээгүй юм. Тэртээ 50-иад онд тус бүс нутаг дэхь хятадын нөлөөллөөс айсан америкчууд вьетнам өөрийн колонтой Франц улсыг тусгаар улс байгуулахаар эрмэлзэж байгаа "босогчидтой" тэмцэхэд нь санхүүгийн хувьд дэмжих шийдвэр гаргасан. 


  Өмнөд (барууны талын) болон Хойд (чөлөөлөгдсөн) Вьетнамын хоорондох мөргөлдөөнийг өмнөдийнхөн 1955 онд Женевийн гэрээг гүйцэтгэхээс татгалзан олон нийтийн сонгууль явуулахгүй гэсэн шийдвэр гаргаж хурцатгасан. Мөргөлдөөнийг цэргийн замаар шийдвэрлэх алхам хийгдсэн бөгөөд умардуудын тус улсын өмнөд хэсэгт эхлүүлсэн партизаны дайн үүнд нэрмээс болсон ажээ. 1961 он гэхэд Вьетнамд АНУ-ын Зэвсэгт Хүчний эхний ангиуд шилжүүлэгдэж эхэлсэн.
  Америкийн явган цэргийн дурьдатгалд вьетнамчуудад хэрхэн хандаж байсан талаар:
"Бид тэднийг давжаанууд, онигор нүдтэнгүүд, тахир дутуучууд гэж нэрлэж өөр зэвүүцсэн хоч зохиодог байсан. Вьетконгчууд бидний хувьд хүн байгаагүй. Бид хэзээ ч тэдэнд хүн шиг харьцаж байгаагүй. Тэд бидний хувьд биднийг алахыг хүссэн адгууснууд байсан бөгөөд бид тэднийг түрүүлж алж байсан. Энэ нь нялх хүүхдүүдээс эхлээд хөгшид, өвгөд хүртэл бүгдэнд нь хамаарч байлаа".


  Олзлогдсон америкчууд нь вьетнамын дайны хувьд ховор зүйл байгаагүй. Жишээ нь сүүлд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан сенаторч Жон Маккейн. Түүний нисэж байсан онгоцыг зөвлөлтийн дэд хурандаа Юрий Трушечкин сөнөөсөн гэсэн хувилбар байдаг. Нийтдээ тус мөргөлдөөнд 10 мянга орчим зөвлөлтийн генерал, офицер болон цэргийн албан хаагч нар оролцсон.


  Уг дайны хамгийн аймшигтай нэг хуудас нь яах аргагүй 1968 оны 03-р сард болсон Сонгми (Милай)-ийн хядлага юм. Тэр өдөр "Чарли" салааны цэргүүд тус тосгоны 500 хүртэлх энгийн иргэдийг устгасан байдаг. Нийт хохирогч дунд 182 эмэгтэй болон 173 хүүхэд (тэднээс 55 нялх хүүхэд) байжээ.


  Тус ажиллагааг удирдаж байсан хүмүүсийн нэг болох дэслэгч Вильям Келли өөрийн гараар 100 гаруй хүнийг алсан нь тогтоогдож АНУ-д шүүх хурал болон бүх насаар нь хорих ял оноосон ч дараа нь 20 жил болгож бууруулсан байдаг. Эцсийн дүнд Келли гэрийн хорионд 3 гаруй жил болсны дараагаар ерөнхийлөгч Никсоны шууд тушаалаас өршөөгдсөн.


  Дэслэгч Келли олзлогдсон Хо Ши Мины талынхантай хэрхэн харьцдаг байсан тухай ингэж хэлжээ: "Нэг вьетконгийг шонд хүлсэн. Олзны хүний өмд руу тамхины иш хийж бөгсийг нь түлж байхад яаж зэрлэг юм шиг дэгдэж байгааг нь ажиглаж байлаа... Өвгөчүүдийн сахлыг бид нар тасддаг байсан бөгөөд энэ нь хамгийн том доромжлол байсан юм, учир нь вьетнамчуудын хувьд сахал нь оюун ухааны бэлэг тэмдэг".
  Дайны хохирогч нарын дунд энгийн вьетнам иргэдээс гадна АНУ-ын иргэд байсан юм. 1970 оны 05-р сарын 04-нд Үндэсний Гвардийн хүчнийхэн Кентийн их сургуулийн оюутнуудын дайны эсрэг жагсаал руу гал нээжээ. Тэр дороо 4 хүн алагдаж 11 хоногийн дараа шархны улмаас ахин 2 оюутан үхсэн байна.


  АНУ нь өөрийн цэргийг Вьетнамаас 1973 онд гаргасан. Энэ дайнд хамгийн багадаа 58 мянган америк цэрэг болон Вьетнамын 3,5 сая цэрэг болон энгийн иргэн амиа алдсан юм.


No comments:

Post a Comment